
Оюуны өмчийн газрын дэд дарга С.Гантөмөр хоёр хоногийн өмнө түүний зүрхний үйл ажиллагаа зогсон зуурдаар нас баржээ. Түүнийг нэгэн цагт уянгалаг дуунуудаараа фенүүддээ бэлэг барьж явсан “Perfect” хамтлагийн дуучин гэдгээр нь хүмүүс сайн таньдаг.
Тэрээр Оюуны өмчийн газрын дэд даргаар ажиллаж байхдаа тус салбарт олон шинэ ажлуудыг санаачлан зохион байгуулж байсан аж. Цэл залуухан 35-хан насандаа таалал төгссөн түүний “Perfect” хамтлагийн журмын нөхөд болон хань гэр бүлд нь shuud.mn сайтын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Урлагийн түүхэнд мөрөө үлдээж, төрийнхөө ажилд хүчин зүтгэж явсан түүний гэгээн дурсгалыг мөнхжүүлж, бурхны оронд амирлангуйг олоорой хэмээн хүсч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ