Газрын тосны газрын даргын үүрэг гүйцэтгэгч томилогдлоо
Шатахууны үнийн өсөлтөөс үүдэн Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан албан тушаалаа чөлөөлөгдөд удаагүй билээ.
Тэгвэл тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас П.Сарангэрэлийг томилжээ.
П.Сарангэрэл нь Газрын тосны газрын Үйлдвэрлэл, техник технологийн хэлтсийн даргаар 2009 оноос хойш ажилласан нэгэн гэнэ. Тэрбээр докторын зэрэгтэй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ