СЕХ-ны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно
Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдана.
| Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
| НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
| 1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
| 2 |
Эдийн засгийн байнгын хороо |
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Үндсэн хууль” |
| 3 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
10.00 |
334 тоот |
| 4 |
Эдийн засгийн байнгын хороо |
““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
“Үндсэн хууль” |
| 5 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
14.00 |
334 тоот |
| 6 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх хуралдаан /хаалттай/ |
15.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
| ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
| 1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
·Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Ажлын хэсэг байгуулах тухай/ ·Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
| 2 |
Хууль зүйн байнгын хороо |
·Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ ·Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
11.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
| 3 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
·Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайлан хэлэлцэх ·Бусад |
16.00
|
“Жанжин Д.Сүхбаатар” |
| ГУРАВ.СОНСГОЛ |
||||
| 1 |
Төрийн байгуулалтын байнгын хороо |
·Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол |
14.00
|
“Жанжин Д.Сүхбаатар” |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ