Өмнөд Солонгосын U-KISS хамтлагийн Хун болон Girl's Day хамтлагийн гишүүн асан Хван Жи Сон нар анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар Tango Music агентлаг мэдээллээ.
Тус мэдэгдэлдээ, U-KISS-ийн Хун өнөөдөр анхны хүүгээ өлгийдөн авлаа. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Үргэлж хайр хүндэтгэл үзүүлж ирсэн та бүхэндээ баярлалаа. Цаашид ч хайраар дүүргэж өгөөрэй" гэжээ.
Харин Хун инстаграмдаа, "10 сарын дараа бидний хөөрхөн хүү мэндэллээ. Энэ цаг мөч үнэхээр сэтгэл хөдөлгөм, баяр баясгалантай мөч байлаа. Эхнэр болон хүүгээрээ маш их бахархаж байна. Бүгдэд нь хамгийн аз жаргалтай өдрийн мэнд хүргэе. Баярлалаа" хэмээн баярт мөчөө хуваалцжээ.
Уншиж байна |