Улсын филармонийн “Онцгой” жил

img

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Насрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон энэ жил олон түүхт ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. 1957 онд БНМАУ-ын Соёлын Яамны 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдаж байжээ. Улмаар БНМАУ-ын Сайд нарийн зөвлөлийн 1972 оны долдугаар сарын 20-ны өдрийн 283 тоот тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн улсын хорооны “Баян Монгол” джаз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулга, “Соёл-Эрдэнэ” дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын Филармонийг байгуулсан түүхтэй гэнэ. Энэ онд үүсгэн байгуулагч  Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Насрайжав гуайн мэндэлсэний 85 жилийн ой,  Улсын филармонийн 55 жилийн ой,  Симфони найрал хөгжмийн хамтлагийн 40 жил, Морин хуурын чуулган  байгуулагдсаны 20 жилийн ой тус тус тохиож байгаа аж. Ойн хүрээнд тус хамт олон бүтэн жилийн турш үзэгчдээ уйдаахгүй, шинэ содон сонирхолтой тоглолтоор бэлэг барихаар төлөвлөсөн гэнэ. Тухайлбал, энэ сарын 20, 21-нд морин хуурын “Novel Melody” тоглолтоо үзэгчиддээ толилуулсан бол ирэх сарын 3-нд "Академи" pop оркестрын анхны тоглолтооүзэгчиддээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Н.Дэлгэр                          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ