Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ
2012-01-26

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч нар нийслэлд  хийгдэх  бүтээн байгуулалтын зарим ажлын талаар  танилцуулсан юм. Энэ онд нийслэлд 435 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Харин нийгмийн салбарт  34 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэнэ. Ингэхдээ нийслэлд одоо үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн байр насжилт өндөртэй, дээвэр, дулааны шугам сүлжээ зэргийг засварлахад зориулахаар  болжээ. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа “Энэ жил бидний хийхээр төлөвлөсөн гол ажлуудын нэг нь анхан шатны үйлчилгээний цогцолборуудыг барих асуудал.  Өнгөрсөн жил есдүгээр сарын 1 гэхэд сургууль, цэцэрлэгийн засвар дуусах ёстой байсан. Зарим нэг сургуулийн засвар хожуу дууссан тохиолдол хэд хэд бий. Тиймээс барилга, ажлын тендерийг хоёрдугаар сарын 1-ний дотор зарлаж, шалгаруулаад дараа нь дулааны улирал эхлэнгүүт ажлаа эхлүүлэхээр тогтсон. Мөн өнгөрсөн онд хийсэн барилгын гүйцэтгэгчдийн ажлын дүнг хэлэлцээд, энэ жилийн гүйцэтгэгч компаниудад өндөр шаардлага тавьж ажиллана. Өөрөөр хэлбэл ажлаа үр дүн багатай хийсэн компанийг энэ жилийн тендерт оролцуулахгүйгээр хэн нь юу хийснийг бид олон нийтэд ил тодоор мэдээлэх болно” гэлээ. Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан  орлогч Б.Мөнхбаатар өнгөрсөн онд хийж дуусаагүй 10 гаруй замын ажлыг танилцуулсан юм.  2012 онд зам засварын ажилд 70 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд зарим ажлын гүйцэтгэл, тендер шалгаруулалтаас шалтгаалан хөрөнгө  мөнгө өөрчлөгдөж болзошгүй байгаа аж. Өнгөрсөн онд хийгдсэн Дарь эхийн замын ажил 97 хувийн  гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх сарын 5-нд гэрэлтүүлэг, явган хүний замын ажлыг хийж дуусгахаар болжээ. Энэ жил зам засварын ажлыг дөрөвдүгээр сарын 15-аас эхлэх  учраас  тендерийг эрт зарлаж зам засварын ажил эхлүүлэх бэлтгэлээ эртнээс хангахыг  холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
Zochin:
odoo yagaad dongoj ehelj baigaan? 4 jiliin omno zasag avaad hiihgui songuuli dohonguut hiine gej yu baisiim? Tsogzalimaa geed neg balai avgai zailval ataarna. Ter Hovddoo ochood pioneriin udirgdchaa l hii. Chamd henheg pioneriin udirdagchiin chini l ajil zohino. Tuunees oor yum hiigeed hereggui. Bolovsrol chini hurehgui.
2012-01-26