УИХ: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

 

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Бусад

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга хэмжээний талаар

10.00

“Их хуралдай”

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Эрхэм ерөнхий сайдаа. Та авлигатай тэмцэх юм яриад байх юм. Та тендер нэрээр төрийн барилга байшинг эвдэрхий тоног төхөөрөмжөөр дүүргэж склад болгосон албан хаагчидтай тэмцээ ч ... Танай АТГ байгууллага чинь энэ агуулахын хаагуур нь яваад байгааг та мэдэж, харж байгаа юм уу? Нүүрсний хулгайгаас чинь дутахгүй хулгай энд бас явж байгаа шүү дээ.
2024-01-05