ЧӨЛӨӨТ ЦАГ: Оюутан, сурагчид өвлийн амралтаараа хийж болох 10 санаа
2024-01-05

Оюутан, сурагчид ихэвчлэн амралтаараа зурагт үзэж, компьютер тоглоом тоглож, гэрээ цэвэрлэж, ээж аавдаа тусалж өнгөрүүлдэг аж. Тэгвэл хүүхэд залуучуудад өөрсдийнхөө хэмжээнд хийж болох дугуйлан секц, онлайн сургалтууд болон урлаг спортоор хичээллэж өнгөрөөх санаануудыг хүргэж байна. 

 

1. Өөрийн сонирхлын дагуу сургалтад суух: Жишээлбэл маникюрын сургалтад суух. Энэ нь маш олон давуу талтай. Хэрвээ чи үүнийг сурах юм бол зөвхөн амралтын өдрөөр ч гэлтгүй хичээлийнхээ ч хажуугаар санхүүнгийн эх үүсвэрээ хангаад явах бүрэн боломжтой юм. Мөн хөгжим, бүжиг, драмын дугуйлан гээд хувь хүнээ хөгжүүлэх олон төрлийн сонголт бий шүү. 

 

2. Номын холио солио, түрээс: Өөртөө байгаа номоороо холио солио хийн уншихаас гадна мөнгөөр үнэлэн түрээслүүлж болно. Яг энэ чиглэл нь төдийлөн Монголд дэлгэрээгүй учраас цахим сүлжээг ашиглаж болох юм.

 

3. Орчуулга хийх: Орчуулга хийснээрээ өөрийн мэдлэгээ сайжруулахын хажуугаар мөнгө олох боломжтой.  Өөрөөр хэлбэл, компаниудтай хамтран албан бичиг орчуулах, мөн  кино сайтуудтай хамтран ажиллаж "нэг сумаар хоёр туулай буудах" боломж хангалттай бий.

 

4. Трифт шоп: Шинэ үеийн залуус байгаль дэлхийгээ хайрлан илүүдэл хаягдал аль болох гаргахгүйг хичээдэг болсон. Тиймээс хуучин хувцаснуудаа солилцох, загварын багахан өөрчлөлт хийн зарах мода дэлгэрээд байна. Иймд та өөрийн хувцаснуудыг ч зарах боломжтой юм. Яг энэ чиглэлээр маш олон дэлгүүрүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа  явуулж байгаа.

 

5. Хүргэлтийн үйлчилгээ, хүнс хүргэлт, хоол хүргэлт: Хөл хорио вирусийн тархалтаас шалтгаалан хүмүүс олон хүний хөл цугларсан газраар явахаа больж, хүргэлтийн үйлчилгээг сонирхох нь ихэссэн. Иймд халдвар хамгаалалтын шаардлагыг ханган хэрэгцээт хүмүүст хоол хүнс болон бусад зүйлсийн хүргэлт хийн үйлчлэх боломжтой.

 

6. Жижиг бизнес эхлүүлэх: Өөрийн сонирхлоо хөгжүүлэн багахаан хөдөлмөр зарцуулснаар шинэ бизнес эхлүүлэх боломжтой. Жишээ нь: Үдэшлэг зохион байгуулах. Энэ нь залууст зориулсан зуны үдэшлэгүүдийг зохиож түүнээсээ багахан хэмжээний ашиг хүртэнгээ өөрөө ч хөгжилдөж, туршлага хуримтлуулах боломжтой

 

7. Цагийн ажил хийх: Дээрх санаануудаас гадна маш олон цагийн ажлууд байдаг. Зөөгч, ачигч, үйлчилгээний ажил г.м хайж үзвэл хэдэн арваараа олдох цагийн ажлуудыг албан ёсны ажил зуучлагч компанитай холбогдон олохыг зөвлөж байна.

 

8. Цэвэр агаарт гарах Хүний эрүүл мэндэд хамгийн тустай зүйлсийн нэг нь мэдээж цэвэр агаар. Тийм ч учраас хүүхэд залуус энэ амралтын өдрүүдээр долоо нэг 1-2 удаа цэвэр агаарт гарч бие болон сэтгэлийн амар амгаланг олж авахыг хүсэж байна.

 

9. Влог хийж эхлүүлэх: Хүн болгонд цахим орчин нээлттэй болсон энэ цаг үед хэн бүхэн өөрийн дуртай сэдвээрээ влог болон бусад контентийг хийдэг болсон. Хэрэв өмнө нь контент хийж эхлэх гэсэн ч цаг хугацаанаас болж амжаагүй байсан бол энэ амралт чамд том боломж бий болгож байгаа юм. Тиймээс цаг алдалгүй өөрийн сонирхлоо дагаарай. 

 

10. Өөрөө бүтээл урлах:  Гоёлын чулуунаас эхлээд арьс шир, утас, даавуу гээд төрөл бүрийн материалаар бэлэг дурсгалын зүйл урлаж, фэйсбүүкээр зарж болно. Хамгийн гол нь чанартай, хүний сонирхол татам загвартай байх хэрэгтэй. 

Shuud.mn
Сонин хачин
💖😘👍
2024-01-05
💖😘👍
2024-01-05
💖😘👍
2024-01-05
💖😘👍
2024-01-05