Саяхан Өмнөд Солонгост бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 36 настай эрийг шүүхээс цагаатгажээ. Хохирогчийн эцэг эх нөхцөл байдлын талаар цахим сүлжээнд нийтэлж, олон нийтээс тусламж хүсжээ.
Уг хэргийг дурдвал, 2023 оны тавдугаар сарын 28-ны өдөр тэдний охиныг 36 настай эр бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Тухайн хүн хохирогчтой чат апп-аар холбогдож байжээ.
Гэмт этгээд охиныг байрныхаа газар доорх зогсоолоос авч, хүн бараг ордоггүй мотел руу дагуулж явжээ. Охин хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан тул дуугүй л дагаад орчихсон гэнэ. Өрөөнд ороод ор байгааг олж хараад буудал гэдгийг нь мэдээд тэр даруй айж, гэртээ харихыг хүссэн аж. Гэтэл гэмт этгээд түүний гарыг гаваар боож, бэлгийн харьцааны олон төрлийн хэрэгсэл ашигласан байж болзошгүй гэнэ. Мөн эрэгтэй түүнийг ташуураар зодож, үснээс нь зулгаах зэргээр хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна.
"А"-ын нийтэлсэн тогтоолын дагуу прокурорын зүгээс гэмт этгээдийг Бэлгийн гэмт хэрэг үйлдэх онцгой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл (Насанд хүрээгүй хүнийг хүчирхийлэх, албадлагын аргаар зүй бус үйлдэл хийх) зөрчсөн гэж буруутгасан байна. 13). Прокуророос 12 жилийн хорих ял хүссэн ч шүүхээс түүнийг “гэм буруугүй” гэж үзжээ.