Солонгосын AOA- ийн гишүүн асан Юна "GALACTIKA" хөгжмийн продюсер, зохиолч Кан Жун Хунтай ирэх сард гэрлэх тухайгаа хуримын өмнөх зургийн хамт цахим хуудсандаа хуваалцжээ. Тус мэдэгдэлдээ,
Сайн уу, Юна байна.
Сайн байцгаана уу. Та бүхэнд нэгэн сайхан мэдээ өөрийн биеэр дуулгахыг хүслээ. Би бүх амьдралаа хамт өнгөрөөхийг хүссэн хүнээ олсон. Ирэх хоёрдугаар сард гэр бүл, найз нөхөдтэйгээ хуримын ёслол хийхээр төлөвлөж байна.
Мөн энэ завшааныг ашиглаад дебют хийснээс хойшхи бүхий л мөчүүдэд сэтгэлийнхээ гүнд намайг дэмжиж байсан та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Миний ирээдүйн өдрүүдэд халуун баяр хүргээрэй. Баярлалаа" хэмээн сэтгэгдлээ бичжээ.