Хятадын Жэжян мужийн Ханжоу хотын нэгэн дүүргийн сургуульд “хэвтэж амрах завсарлага” анх удаа нэвтрүүлжээ. Энэ талаарх мэдээллийг South China Morning Post сонин дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сурагчдыг үдийн завсарлагаагаар зайлшгүй хэвтүүлж, амраах журам нэвтрүүлжээ. Бага ангийн сурагчид 40-50 минут, дунд ангийн сурагчид 30-40 минут хэвтэж амрах ёстой аж. Сургуулиуд ор эсвэл гудас худалдан авах бол хүүхдүүд ор хөнжлийн даавуугаа гэрээсээ авчрах ёстой гэнэ.
2023 оны тавдугаар сараас эхлээд Ханжоу хотод энэ журмыг хэрэгжүүлэхийн тулд 5,7 сая юань зарцуулжээ.
Хятадын сургуулиудын сурагчид өдрийн завсарлагаагаар унтаж амардаг уламжлал хэдийнэ тогтсон ч тэд ширээнийхээ ард унтдаг юм. Харин энэ нь хүүхдийн бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд анхааруулсан тул завсарлагаанаар хүүхдүүдийг хэвтүүлэн амраах туршлагыг нэвтрүүлж эхлээд байгаа аж.
Г.Бямбасүрэн