Амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг хүүхдэд нь олгох хуулийн төслийг санаачилжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг бага хүүхэд нь 18 нас хүртэл олгох, гэр бүлд нь 3 өрөө байр өгөх хуулийн төслийг санаачилжээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нийгмийн сүлжээндээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо" хэмээн бичсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ