Сар шинийн өдрүүдэд цас орж, шуурахыг анхааруулж байна
2024-02-06

 

Пүрэв гариг буюу 2024.02.07-ноос 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Энэ сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
jesous:
On tuesday I got a great new Land Rover Range Rover from having earned $10,000 this last four weeks. Its the most-financialy rewarding I've had. It sounds unbelievable but you wont forgive yourself If you don’t :- . CHECK IT:→ →www.cash.salary49.com
2024-02-06