Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын техникийн хамтын ажиллагааны төсөл эхэлжээ
2024-02-08

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав.

 


Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсон Элчин сайд М.Игавахарад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баяр хүргэхийн сацуу Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, ард иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад буйд гүн эмгэнэл илэрхийлж, Монголын ард түмэн Японы ард иргэдтэй сэтгэл зүрхээрээ хамт байгааг тэмдэглэлээ.


Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өрнөж ирсэн ба эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх “Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг Ерөнхий сайд онцлов.


Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар товч танилцуулж, Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” болох Япон Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд нүүрснээс ус төрөгч гарган авах төсөл, Хөшигийн хөндийд бий болох шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

 

 

Элчин сайд М.Игавахара Монгол Улстай хөгжүүлж буй “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг цаашид улам бататган бэхжүүлэх, тэр дундаа хоёр талын эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд Япон Улс хамтарч ажиллахад бэлэн байгааг, аялал жуулчлалыг хөгжүүлэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж буйг тэмдэглэлээ. Мөн Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын техникийн хамтын ажиллагааны төслийг эхлүүлсэн. Цаашдаа шинэ хотын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах тал дээр нарийвчлан ярилцах нь чухал байна гэв. Түүнчлэн нүүрснээс устөрөгч гарган авах төсөл дээр хамтарч ажиллах нь Монгол Японы харилцаанд нэн чухал гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.     

 

Shuud.mn
Сонин хачин
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-08
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-08