Нийслэлийн МАН 2020 сонгуулиар ХОТЫГ ТҮГЖРЭЛГҮЙ болгох амлалт өгч байв

Дөрвөн жилийн өмнө нийслэлчүүд Д.Сумъяабазар тэргүүтэй нийслэлийн МАН-ынханд итгэл хүлээлгэн сонгосон. Одоогоор нийслэлд нийслэлийн ИТХ-ын нийт 45 төлөөлөгчийн 34 нь МАН-ынх байна. Тэд сонгуульд оролцохдоо Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах тухай ямар амлалт өгч байсныг сануулъя
Түгжрэлгүй хот
ШИЙДЭЛ 1. Олон төрөлт, орчин үеийн ухаалаг тээврийн сүлжээг бий болгоно.
-
Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэнэ.
-
BRT систем зэрэг багтаамж ихтэй зорчигч тээврийн төрлийг нэвтрүүлнэ.
-
Агаарын дүүжин замын тээврийн төсөл хэрэгжүүлж, зориулалтын зогсоол, дэд бүтцийг барьж байгуулна.
-
Таван шараас Офицеруудын ордон хүртэлх цахилгаан соронзон тээврийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
-
Сургуулийн хүүхдэд зориулсан тээврийн хүчин чадал, үйлчилгээний хүрээг өргөтгөн, шинэ менежмент нэвтрүүлнэ.
-
Төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд хотын такси тээврийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
-
Шинэ хотуудыг холбосон багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлнэ.
-
Зорчигч тээврийн үйлчилгээний дамжин суулт хийх нэгдсэн терминал, зогсоолуудыг барьж байгуулна.
-
Тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг өргөтгөнө.
ШИЙДЭЛ 2. Гудамж замын даац, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ.
-
Улаанбаатар хотын авто замын мастер төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлнэ.
-
Хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, шинэ суурьшлын бүс болон гэр хорооллын гол гудамж замыг өргөтгөн, хатуу хучилттай, явган замтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.
-
Одоо байгаа хатуу хучилттай авто замыг шинэчилж, өргөтгөнө.
-
Хөдөлгөөний нягтрал ихтэй байршилд явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц байгуулна.
-
Давхар зогсоолын тоог нэмэгдүүлж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно.
-
Хотын гол болон туслах гудамж замын уулзвар, төмөр замын гарам дээгүүр гүүрэн гарц барих ажлыг эхлүүлнэ.
-
Авто тээврийн товчоодын байршлыг оновчтой болгож, зорчигч тээврийн тав тухтай нөхцөлийг бүрэн хангасан, авто терминалын үйлчилгээг нэвтрүүлнэ.
-
Ачаа тээвэр, түгээлтийн шөнийн үйлчилгээнд шинэлэг менежмент нэвтрүүлнэ.
-
“Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ