Шариатын шүүгчдийг Пакистанд буудан хөнөөжээ

img

Пакистаны Карачид мотоциклтэй этгээд шариатын шүүхийн хуульчийг буудан хороосон явдал гарчээ. Шариатын шүүхийн гурван хуульч шүүх хурлын дараа нэг машинд сууж явах үед гудамжаар мотоцикл унасан этгээд гэнэт хүрч ирэн автомат буугаар шүршжээ. Энэ үед гудамжаар явж байсан хүмүүс бууны суманд өртөн шархадсан байна. Пакистаны цагдаагийн зүгээс мэдэгдэхдээ энэ аллагыг шариатын эсрэг үзэлтэй нууц бүлэглэлүүд хийсэн хэмээн таамаглаж байгаа аж. Аль эсхүл энэ аллага нь хувийн өс хонзонгоос улбаатай ч байж мэдэх гэнэ. Учир нь лалын шариатын дэглэмтэй бусад орнуудын адил Пакистанд шашны хууль зөрчсөн иргэдэд хатуу ял оногдуулдаг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

temtsegch:
Buruu shiidver gargaad baiwal ingedeg yum daa .
2012-01-26