Нийтийн тээврээр дөрвөн удаа зорчих төлбөр 1000 төгрөг байна
2024-02-09

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг танилцууллаа.

 

 

Автобусны тарифыг 2014 онд хүүхэд 200, том хүн 500 төгрөг гэж тогтоосноос хойш өөрчлөөгүй. 30 минутын дотор дамжин суулт үнэгүй байдаг. Тогтоолын төслөөр хүүхдийн автобусаар зорчих үнийг 200 төгрөг хэвээр байхаар тусгажээ. Мөн иргэд нийтийн тээврээр зорчихдоо өдөрт дунджаар 1000 төгрөг зарцуулдаг гэх судалгаа байдаг.  Иймээс дөрвөн удаагийн зорчилтыг 1000 төгрөг байхаар тооцож, өглөө автобусанд суухдаа картаа уншуулж энэ мөнгөө төлөх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1000 төгрөг төлөөд цагт баригдахгүйгээр тухайн өдрөө дөрвөн удаа автобусанд суух боломжтой гэсэн үг.  

 

2014 оноос хойш шатахууны үнэ хоёр дахин өсөж, цалин ч мөн  нэмэгдсэн. Түүнчлэн автобусны жолоочийн цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа нь цаашид автобусаар зорчих үнийг нэмэх шаардлагыг бий болгож буйг албаныхан хэлж байлаа.

 

Төлөөлөгчид Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд боловсруулсан журам, тогтоолын төслүүдийг дэмжиж байгаагаа  илэрхийлж, олонхын саналаар дээрх журам, тогтоолын төслүүдийг батлав. Мөн Амьтны хүрээлэн ажиллуулах журам, Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэж баталлаа.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
яарч яваа хүн унаанаасаа хоцрох шахсан шүү
2024-02-13
Автобусыг 1-р эгнээгээр явуулвал түгжрэл үүсэхгүй,Автобусны жолооч нар хэргээр 2-р эгнээнд орж цаг нөгцөөж удаан явах юм.арай хэцүү юмаа
2024-02-13
Автобусыг 1-р эгнээгээр явуулвал түгжрэл үүсэхгүй,Автобусны жолооч нар хэргээр 2-р эгнээнд орж цаг нөгцөөж удаан явах юм.арай хэцүү юмаа
2024-02-13
Хотын захиргаанйхан ажилдаа нийтийн тээврээр зорчдог болж, олон түмэндээ үлгэр дуурайл болооч.
2024-02-09
Emilia Mack:
TO RESTORE LOST BITCOIN;CONTACT COIN RECOVERY SPECIALISTS. After a long research on Crypto Recovery, I came across a Bitcoin expert who recommended me to a Legitimate Recovery Expert Coin Recovery Specialists, a specialized hacker with Cyber skills to help Scam victims recover Lost Crypto. I was curious at first about my trust to work with the Expert, luckily enough all my funds were able to be recovered and transferred back to me within an hour by Coin Recovery Specialists. Simply file a complaint through the Coin Recovery Specialists and find your lost Btc/Crypto transactions back through the Experts services. Contact info Mail: { CoinRecoverySpecialists@Gmail.Com } Don't forget to mention that Emilia Mack recommended you..
2024-02-09
ЭХЛЭЭД ЭНЭ НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ХОТЫН ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ЭНЭ АВТОБУСУУДААРАА НЭГ БҮТЭН ӨДӨР ЯВААД ҮЗЭЦГЭЭГЭЭРЭЙ.
2024-02-09