Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Төрийн банк 448 сая төгрөгийн ТЕНДЕР зарлажээ
2024-02-13

Төрийн банк АТМ, ПОС, дугаар тараагч, киоскны цаас нийлүүлэх тендер зарлажээ. Тендерийн төсөвт өртөг 448 сая төгрөг байна. Санхүүжилтын эх үүсвэр нь урсгал төсвийн хөрөнгө байх юм.

 

 

Тус банк нь 2024  оны төсвийн жилд нийт 237 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, АТМ  нийлүүлэхэд 2.7 тэрбум төгрөг, сторейж нийлүүлэхэд 2.6 тэрбум төгрөг, сервер компьютер нийлүүлэхэд 1.7 тэрбум, ПОС төхөөрөмж нийлүүлэхэд 2.4 тэрбум, тавилга авахад 1.1 тэрбум төгрөг зарцуулахаар жагсаалт гаргаж ШИЛЭН дансандаа мэдээлсэн байна.

 

Мөн 2024 оны төсвийн жилд хийгдэх худалдан авалтуудаас анхаарал татаж байгаа нь 1.5 тэрбум төгрөгөөр салбар, тооцооны төвүүдэд шаардлагатай суудлын цахилгаан автомашин авах төлөвлөгөө юм. Мөн 360 сая төгрөгөөр хагас ачааны автомашин, 570 сая төгрөгөөр ажилчдын автобус худалдан авах аж.

 

Сонирхуулахад, тус банкны сарын зарлагын гүйлгээний ихэнх нь түрээсийн төлбөр байна. Өнгөрсөн сард л гэхэд 40 орчим гүйлгээг түрээсийн төлбөр гэсэн утгаар хийсэн байна. Оны эхний сард 300 орчим сая төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэсэн үг юм. 

 

Shuud.mn
Сонин хачин
Nansalmaa:
Төрийн банкны хөрөнгөөр туйлж байгаа юм биш үү
2024-02-13