Дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэй
2024-02-13

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.

 

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа тул шийдэж өгөх хүсэлтийг ирүүлж байна. Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шар усны үерийн нөхцөл байдал үүсэж болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зөвлөмжийг ирүүлсэн. Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна” гэлээ.

 

 

Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна. Түүнчлэн хөрсний ус өмнөх жилүүдээс 2-3 дахин нэмэгдсэн зэргээр эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн талаар холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөж, хэрэв дулааны хэм огцом нэмэгдвэл шар усны үер болох эрсдэлтэйг сануулсан юм.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Lyne Azabal:
I Need A Hacker To Recover My Lost Investment?.Go To Lost Recovery Masters Hello guys, I'm Lyne Azabal from France. In my investment with Acstons-Cc, I also lost 17 lakhs. Trading using the Acstons. cc app generated a profit of 197,153 USD after paying tax and a 25% fee, however they would not release my profit and all of my Bitcoins were frozen. I called my pals, who suggested I try LOST RECOVERY MASTERS, and to my astonishment they were able to assist me get back 89% of my money. Despite the fact that I didn't get all of it back, I'm still really appreciative of LOST RECOVERY MASTERS For advice on recovering cryptocurrencies, get in touch with Lost Recovery Masters You can also ask them questions about any firm you wish to deal with Contact them: Whatsapp (+44(7537)-105921) Email (Support@lostrecoverymasters.com) Learn More https://lostrecoverymasters.wixsite.com/recoverbitcoin2024
2024-02-14
монголчууд наранд мөргөж байгаагүй хэзээ ч үгүй тэнгэрт л мөргөдөг болохоос. цагаан сараар наранд мөргөж байгаагүй. япон солонгосыг дууриан гэдэг бол хятаджиж байнаа гэсэн үг. япон солонгос бол угаас хятдууд . бид бол өмхий хятад биш биш биш!!!!!!!!!
2024-02-13