Шилийн богд чиглэлд ЗОРЧИХГҮЙ байхыг анхааруулж байна
2024-02-13

Сар шинийн баяр болон амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уулыг зорих хүний тоо нэмэгддэг.

 

 

Тэгвэл Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас цас их орж, зам даваа хаагдсан тулд Шилийн богд хайрхан чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа. 

Энэ сарын 13,14-нд Төв болон Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

  • Тээврийн хэрэгслийн жолооч нарт зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж байгаа тул шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх

  • Шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих

  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Битгий яв гэхээр хорьж цагдлаа гээд хүний эрх энэ тэр яриад зөрөөд зүтгэдэг гарууд зөндөө байгаа даа, кк
2024-02-13