Улаанбаатар төмөр зам 1.1 тэрбум төгрөгөөр автобус авна
2024-02-15

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 2024 оны төсвийн жилд 301 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна.

 

 

Улаанбаатар төмөр зам ХНН-ийнхний хувьд нийт воганы засвар, сэлбэг хэрэгсэлд багагүй хөрөнгийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн зорчигчийн вагон депод цай, кофе худалдан авахад НЭГ ТЭРБУМ төгрөг, малын мах худалдан авахад 2.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн нь хамгийн өндөр дүнтэй худалдан авалтууд байна. 

 

Түүнчлэн ЗИЛ-130 автомашины сэлбэгийг  595 сая төгрөгөөр, 1.1 тэрбум төгрөгөөр автобус, крантай ачааны автомашин 1.7 тэрбум төгрөгөөр, тусгай зориулалтын ачааны автомашин 700 сая төгрөгөөр, ачааны автомашин 1.8 сая төгрөгөөр, суудлын автомашин 1.5 тэрбум төгрөгөөр, чингэлэг өргөгч 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авахаар төлөвлөжээ. 

 

Худалдан авалтуудаас анхаарал татаж байгаа зүйл нь их хэмжээний барилгын материалын худалдан авалт хийх тухай юм. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийнхэн энэ онд 5.2 тэрбум төгрөгөөр ЦЕМЕНТ, 1.4 тэрбум төгрөгөөр БУДАГ, 426 сая төгрөгөөр паркетан шал, хана ба шалны плита, 238 сая төгрөг вакум цонхны материал, 630 сая төгрөгөөр фасад болон дотор гоёлын тааз, 159 сая төгрөгөөр дээврийн төмөр, 160 сая төгрөгөөр барилгын төмөр ба модон хаалга, НЭГ ТЭРБУМ төгрөгөөр арматур худалдан авахаар төлөвлөсөн байна. 

 

 

Shuud.mn
Санал болгох
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Вагоны цай кофёг сайжруулах нь зөв дөө гэхдээ нэг жижиг цаасан аягаар өгөөд үнээ огт барихгүй нүд хуурсан үйлчилгээ явуулаад байнаа
2024-02-17
darga n biznesiin bulegt ali ert orson ym hoino ene bol yuch bish sanagdaa biz , gazar , uul uurhaid gar dursen dargad tiim l hymd bn shuudee !
2024-02-15