Х.Нямбаатар: Сэлбэ голын мөсийг зөөж, сав газрыг чөлөөлөх ажил эхэллээ
2024-02-15

Сэлбэ голын сав газрын 10 байршлын мөсийг өнөөдрөөс зөөж эхэллээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Эхний ээлжинд Сэлбэ голын сав газрын мөсийг зөөж, Сонсголонгийн гүүрээс баруун талд буулгах ажил эхэлж байна. Онцгой байдал, Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийн дагуу эхний ээлжинд Сэлбэ голын сав газрыг чөлөөлж байна. Дулаарч, шар усны үеэр буухад саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлэхээр энэ ажлыг эхэлж байна.

 

 

Үүнээс гадна Толгойтын, Нарангийн, Улиастай зэрэг бусад голууд болон Чингэлтэй, Баянгол дүүргийн үерийн ус зайлуулах байгууламжуудыг чөлөөлөх ажлыг давхар хийнэ.

 

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлж байгаагаар зуны бороо, хавар, өвлийн хур тунадас Улаанбаатар хотын хөрсний усыг 2-3 дахин нэмэгдүүлсэн.

 

Саяхан НОК хуралдаж, хөрсний усыг соруулдаг томоохон насосыг гурван байршилд байгуулахаар шийдвэрлэсэн. Одоо Баруун 4 замаас Хархорин хүрэх зайд 1987 онд Югославын мэргэжилтнүүд тавьж өгсөн хөрсний ус зайлуулах ганц том насос ажиллаж байгаа.  

 

Бид хотын хойд, зүүн, урд талд хөрсний ус зайлуулах насос байршуулахаар тооцоо судалгаа хийж байна. Удахгүй НОК-т танилцуулна" гэсэн мэдээллийг өгөв. 

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Гол нь айлуудыг нүүлгэхгүй бол нөгөө л жил бүр төсвөөс мөнгө иддэг хүмүүсийн хамсаатан гэдэг хардлага огт салахгүй байна. Айлуудыг нүүлгээд, ахиад энэ бүсэд буувал ял өгдөг болгодог юм уу, ямар ч гэсэн хэн ч буухааргүй болгооч, хотын даргаа.Гол мөрний ус цаанаасаа л нэмэгдээд байна даа.
2024-02-16
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-15
irgen:
ззүгээр л хийх ажил,сүржигнээд аврагчийн дүрд тоглоод
2024-02-15
иргэн:
Бөөн л мөнгө үрж байгаа байх даа, уул нь сайн дурынхан, цэргийн албан хаагч, онцгой байдлаар шийдвэл зардал төсөв хэмнэх байх шүү. Удирдлага, зохион байгуулалт зөв оновчтой шийюлэр үнэхээр дутагдаж байна даа, энэ улсад.
2024-02-15
Сэлбийн голын мөсийг долоолох шахам зөөлөө гээд ч энэ хавриын шар ус халиа тошинг барахгүй байх
2024-02-15
иргэн:
Бөөн л мөнгө үрж байгаа байх даа, уул нь сайн дурынхан, цэргийн албан хаагч, онцгой байдлаар шийдвэл зардал төсөв хэмнэх байх шүү. Удирдлага, зохион байгуулалт зөв оновчтой шийюлэр үнэхээр дутагдаж байна даа, энэ улсад.
хэт зөөвөл ширгэнэ шүү
2024-02-15