Салхи секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна
2024-02-16

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. 

 

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгийн төв, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Ховд, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар цасан шуурга шуурна.

 

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2024 оны 02-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -12...-17 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. -1...-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -1...-3 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 850 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19