Л.Оюун-Эрдэнэ: Хотын газар, Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой бүгдийг АТГ-т шилжүүл
2024-02-16

 

Ам л нээвэл “...Авлига”, сав л хийвэл “...Нүүрсний хулгай, нийтийн тээвэр, нийслэлийн газар, Хөгжлийн банк, “Эрдэнэтийн 49”, Оюу толгой, Бүлэглэл..” гээд байдаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын үеэр олон нийтэд хандаж тун “томоотой” мэндчилгээ хүргэсэн. Гэхдээ уяачидтай хийсэн “Монгол хууч”-аараа “...Даяаршиж байгаа дэлхий дээр дангааршиж яаж үлдэх вэ гэдэг бол асуудал юм. Бидэнд мэдээж их түүх бий.

 

Энэ нүүдэлчин соёл иргэншил, баяр наадам, цагаан сар бол бидний үндэсний ялгарал юм. Гэхдээ цар тахалтай, дэлхийн олимп хүртэл хойшилсон хүнд үед Ардын хувьсгалын 100 жилийн наадмыг хойшлуулах том жагсаал болсон. Яагаад 99 жил, эсвэл 101 жил дээр биш гэж. Ер нь “чимээгүй олонх” гэдэг үг байдаг. Олонх мөртлөө чимээгүй байгаад байдаг. Олонх өөрийгөө илэрхийлэхгүй байж байгаад өөрийнхөө эрх ашгийг зөрчүүлж, үнэт зүйлээ алддаг. Үүнээс болж зарим улс тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө алддаг.  Өөрөөр хэлбэл, улс орон яагаад урагшлан хөгжсөн, уруудан доройтсон тухай ойлголт юм. Ер нь бидний ялгарах гэж байгаа бүх зүйлийг ялгарахгүй болгох том бодлого явж байвал яах вэ. Энэ дээр бид анхаарах ёстой” гэж ярьсан юм.

 

Тэгвэл уржигдарын Засгийн газрын хуралдаан дээр нөгөө л авлига, хулгайн талаар ярьж, зарим шийдвэрийг гаргажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баялгийн лицензийн сонсгол, нийслэлийн газрын сонсгол, нийтийн тээврийн сонсголыг хийлгэхээр холбогдох албан тушаалтнуудыг шахаж эхэлсэн байна. Мөн тэрбээр “...Газартай холбоотой асуудлыг тэр чигт нь АТГ-т шилжүүл. Бас Хөрөнгө оруулалтын эх хуульд оролцсон бүх хүн, тухайн үед тэр хуулийг дэмжсэн УИХ-ын гишүүд, сая Хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулсан нөхдүүд гээд бүгдийг нь АТГ-т шилжүүлээрэй” гэсэн байна.

 

Түүнчлэн “...Иргэдийн мэдэх эрх хангагдах тусам мундаг зүйл яриад байгаа хүмүүсийн бодит үнэн илчлэгдэх болно. Баялгийн лиценз, нийслэлийн газрыг хэн хэн авсан талаарх мэдээлэл ил болсоор байна. Нөгөө л бүлэглэл өнөөдрийн тэгш бус байдлыг үүсгэснийг эндээс ойлгох болно. Ойлгох тусам олон нийтийн дэмжлэг нэмэгдэнэ. Энэ бүхнийг хамгаалж, цаг хожиж байгаа хязгаарлалтын эрх мэдлийн далангууд сэт цохигдоно. Усны түвшин өдрөөс өдөрт өндөрсөж, нэмэгдэж байгаа шүү. Иргэд, сонгогчид намайг зогсоох эсэхээ сонгуулиар өөрсдөө шийднэ биз ээ. Үүнээс өөрөөр хэн ч миний тэмцлийг зогсоож чадахгүй. Алхсаар л байх болно. Алхсаар л дуусах болно” гэжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 31 (7275)

Б.ГАРЬД

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Ene teneg ajlaa hiigeesei uls ni suhruud baidag
2024-02-19
Зана:
Харж л сууя. Ажил болгочихвол түүхэнд алтаар бичиж үлдээе!
2024-02-18
Зочин:
Данх толгойт хоосон ярьж, худлаа поопрохоос цаашгүй, энийг хэн ч тоохгүй, ярьж хэлсэнээ ажил болгоход зангарага нь дутна
2024-02-17
100 жилийг эсэргүүцэгчид харьд дагаар орохыг хүсэгчид..
2024-02-16
Muugii:
Ene EC-d shig temtsej bgaa ajilaa hiij bgaa uur hen bgaan???? Heleedeh!!! Demjine ali ch ued ajilaa sain hiih tusam ur dun alguur garna…
2024-02-16
ДТ:
Оюун-Эздэнэ зөв шийдвэр гаргаал хэлээд үүрэг даалгавар өгөөл байдаг ард шийдвэрийг үл биеллүлэгч хууль шүүхийн авилгад идэгдсэн ажилтанууд ийн мафий ажлыг аль болохоор явуулахгүй байхаар чармайж байна шдээ
2024-02-16
Иргэн:
Тэр АТГ чинь хэр шударга хандах болоо. Бас тэгээд шүүх прокурор нь яах бол. Эднээс мафийн бүлэглэлд нэг хэсэг нь байгаа.
2024-02-16
Иргэн:
Энэ харин зөв шийдэл үүнийг хурдан шуурхай шийдэж иргэддээ ямар хүмүүс холбогдсоныг яаралтай илчил шүүх нь ажилаа хий ЕС шаардаж ажилын хийлгэ иргэд харж бга шүү сонгуулийн шоу биш бз
2024-02-16
ацэрдэнэ авилга гэдэг үгийг дэр зөвхөн өөрийнхөө рейтинг өсгөх хэрэгсэл болгосон өөр юу ч байхгүй
2024-02-16
Иргэн:
Ямарч дохиолдолд дэмжинэ.
2024-02-16
Иргэн:
Харинч ажлаа сэтгэлээсээ сайн хмйж бга,энэ гүэ тэмцсээр гараагүй бол өнөөдөр Эрднэтээ,төмөрлөгийн үйлдвэрээ,хөтөлөө алдчхсан,хөгжлийн банк дампуурчихсан,нүүрсний хулгайг хжнч мэдэхгүй өнгөрсөн,тжтгэвжр тэтгэмж цалин хөлсөө өгч чадахгүйд хүрэх байсан.олон хулгайчуудын дунд ганцаараа хэцүү байдаг биз дэ.харин монгол хүн болнон дэмжих хэрэгтэй амжилт хүсье.
2024-02-16
Зочин:
Дэмжнээ
2024-02-16
Зочин:
Багтай хуурамч төрх.Пиар таЛдаа сайн болохоос хийсэн ажил багатай хэлэх үг ихтэй. Хуучны үгэнд "Ам бардам, гуяа шаЛдан" хэлдэг
2024-02-16
Muugii:
Ene EC-d shig temtsej bgaa ajilaa hiij bgaa uur hen bgaan???? Heleedeh!!! Demjine ali ch ued ajilaa sain hiih tusam ur dun alguur garna…
Иргэн:
Харинч ажлаа сэтгэлээсээ сайн хмйж бга,энэ гүэ тэмцсээр гараагүй бол өнөөдөр Эрднэтээ,төмөрлөгийн үйлдвэрээ,хөтөлөө алдчхсан,хөгжлийн банк дампуурчихсан,нүүрсний хулгайг хжнч мэдэхгүй өнгөрсөн,тжтгэвжр тэтгэмж цалин хөлсөө өгч чадахгүйд хүрэх байсан.олон хулгайчуудын дунд ганцаараа хэцүү байдаг биз дэ.харин монгол хүн болнон дэмжих хэрэгтэй амжилт хүсье.
Ttt:
Bid hamtda temtsne
2024-02-16
Rttt:
Ard tumen hamt shuu
2024-02-16
Эмээ:
Улс ,эх орноо тоногсод жинхэнэ аймшигтай мафи болчихсон. Үүнийг нураахад Оюун эрдэнэд тэнгэр бурхан туслана. Энэ чинь олонх болсон ард түмэн гэхээсээ бидний үр хүүхэд ач гучийн төлөө шударга тэмцэл. Эмээ нь энэ ажлыг чинь дэмжиж байна.
2024-02-16
Ха ха:
No Naadam гэдэг чинь наадам хийлгэхгүй хорлох, монголыг гутаах гэсэн юм байгаагүй. Харин бидний ажил, бизнесийг хориглоод, дарга нар Хүй долоон худагт тансаглах гэж байна гэсэн дургүйцэл байсан юм шүү. Хөл хорио тавиад сүйд болж байсан байж, Хүй долоон худгаар дүүрэн дарга нарын гэр, асар майхан болсон байсныг бид дроны бичлэгээр тодорхой харсан. Ниййгмээсээ тасарсны гайгаар бодит байдлыг мэдэрч чадахгүй байна. Зүй нь бол бид (дарга нар) Хүй долоон худагт очихгүй ээ, бөх морь нь л очиг, бид шууд дамжуулаад өгье, тэгээд наадмаа хийе, эсвэл хөл хорихоо больё оо, бүгдээрээ наадмаа хийе, адилхан бүгдээрээ Хүй долоон худагтаа цуглая гэсэн бол өөр болох байсан. Бид хоригдож байна, мөнгөгүй боллоо, биднийг битгий хориоч, үгүй бол та нарыг тансаглуулахгүй гэсэн логик байсан юм шүү. Үүнийг та нараас бусад нь мэдэж байгаа.
2024-02-16
Зочин:
ЗГ-ийнх нь өргөн барьсан хууль үнэхээр л тийм юм бол Хүрэлбаатрыг эхлээд огцруулах ёстой. Худал попрохоо боль
2024-02-16