О.Номинчимэг: Нийслэлийн төсөвт тодотгол хийж, улсын 11 сургууль, цэцэрлэг барина
2024-02-16

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч байна.

 

Тэрбээр "2024 оны төсөвт сургууль цэцэрлэгийн 47 барилгад өргөтгөл, засвар хийх, шинээр барихад зориулан 122 тэрбум төгрөг тусгасан байсан. Тэгвэл ХУД, БЗД, БГД-ийн шинэ суурьшлын бүсүүдэд төлөвлөлтийн алдаанаас үүдэн сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал бий болсон. Иймээс зарим байршлуудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль цэцэрлэгийн барилга барих зорилготойгоор нийслэлийн төсөвт тодотгол хийсэн. Нийт 11 сургууль цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр төсөвт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн

 

БГД-ийн 24 дүгээр хороо Алтай хотхон, ХУД-ын 17 хороо буюу Маршал таун, Кинг тауэрын орчимд 960 хүүхдийн цэцэрлэг сургууль, Сүхбаатар дүүргийн ногоон нуур орчимд 260 хүүхдийн цэцэрлэг, БГД-ын 28 дугаар хороо Материал инпекс, БГД-ын 36 хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд сургууль барихаар төлөвлөөд байна.

 

Мөн нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүй байна. Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөлөө." гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Зочин:
Ингэж худлаа бүлтэрч сонгуулийн шоу хийж байхаар эхлээд орхичихсон, дутуу бариад хаячихсан сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгуудынхаа учрыг олоод дуусгачихлаа байх юм
2024-02-18
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-17