Г.Занданшатар: Монгол Улсын иргэн бүрд газар эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авсан
2024-02-19

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.02.19/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан гадны иргэн, аж ахуйн нэгжид газар ашиглах, эзэмшүүлэх зохицуулалтын талаарх болон нээлттэй сонсгол зохион байгуулах асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

 

Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцов.

 

Улсын Их Хурлын дарга мэдээллийн эхэнд, хэдийгээр хаврын сар гарч байгаа ч цас, зудын байдал нийт монгол орныг хамарч, хүндхэн байгаа тул аюул, эрсдэлийг гарз хохирол багатай даван туулахад онцгой анхаарах шаардлагатай гэлээ. Мал хэдийгээр малчдын өмч мөн боловч Монгол Улсын баялаг, тусгаар тогтнолын баталгаа тул төрийн бус байгууллагаас эхлүүлсэн малчдадаа тусламж дэмжлэг үзүүлэх “Сэтгэлийн тусгал” аянд нэгдэхийг нийт монголчууддаа хандан уриалав.

 

 

Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” сэдэвтэй нийтийн өргөдлийг УИХ-ын “D-Өргөдөл” цахим системд нийтлүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар буюу 17 хоногийн хугацаанд 100.252 иргэн дэмжиж гарын үсгийг зурсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийнхээ засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг хүлээн авч, хэлэлцэж холбогдох байгууллагуудад уламжлах зохицуулалттай. Иймд УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэхэд, Байнгын хороодын бүх дарга нар дэмжсэн гэдгийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэсэн. 

 

Мөн энэхүү хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг мэдэгдэв.

 

Түүнчлэн Газрын тухай хуулийн хэрэгжилт ил, тод бус байна. Иргэд 0.07 га газраа тэгш, шударгаар эзэмшиж чадахгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг уламжлах болсон тул Монгол Улсын иргэн бүрд газрыг эзэмшүүлэх асуудлыг УИХ анхааралдаа авахаар болсон гэв. Мөн Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсныг зарлалаа.

 

 

Ажлын хэсэг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга нар болон Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллах аж. Дэд ажлын хэсгийг төрийн хууль, хяналт шалгалтын байгууллагууд болон төрийн бус байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг шинжээчид, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулган эхлэх өдөр буюу гуравдугаар сарын 15-ныг хүртэл түр хороо байгуулах, сонсгол хийх бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүйг тодотгов. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд халтай хууль өргөн баригдах нөхцөлийг бүрмөсөн хааж өгнө гэж байлаа.

 

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар нэгдмэл байр суурьтай байгааг мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

 

Shuud.mn
Сонин хачин
2013 онд засгийн газраас өргөн барьсан хууль гэхээр нөгөө Женко чинь өөрөө тийм заалт оруулж батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд одоо эзэмшүүлэх гэдгийг хасаж орж ирэхээр гадна дотны баахан хүний нэрээр эзэмшээд авчихсан газраа алдах нь гээд сандарч гацаах хойшлуулах аргаа хэрэглэж гүйж явсан нь тодорхой байна Энэ бусармаг явдалдаа нөгөө Мөнхбаясгалан Отгон гэх мэт өөрийн гэсэн толгойгүй хүмүүсээ сурсан зангаараа ашиглаж хүмүүсийг талцуулж хэрэлдүүлж дээ
2024-02-23
Зочин:
Хүрэлбаатар миний өргөн барьсан хууль бас л тэр 100 жилийг өөрчлөх байсан.Яагаад намайг хэлэхээр зөвшөөрдөггүй юм бэ гэж агсагнаж байна дээр.Тэгвэл тэр хуулийн халхавчинд юу нууж батлуулах гэж улайрч байгаа хүн бүр мэдэж буй.Тиймээс салгаж хэлэлцэх хуулийн төслийг оруулж бэ гэж ойлгогдож байна.
2024-02-21
Зочин:
Занданшатар их поп улс төрч юм байна байж байгаад л гэнэт попроод л
2024-02-20
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-19
jesous:
Best online money making method to work online and start making extra $19k or even more by doing this easy job from home. my last month's earning with this are $18583 and i am doing this just for 3 hours a day very easy work and regular income from this are amazing. everybody can now get this job and start making dollars online by follow instructions on this web... http://www.cash.salary49.com
2024-02-19
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Зочин:
Хүрэлбаатар миний өргөн барьсан хууль бас л тэр 100 жилийг өөрчлөх байсан.Яагаад намайг хэлэхээр зөвшөөрдөггүй юм бэ гэж агсагнаж байна дээр.Тэгвэл тэр хуулийн халхавчинд юу нууж батлуулах гэж улайрч байгаа хүн бүр мэдэж буй.Тиймээс салгаж хэлэлцэх хуулийн төслийг оруулж бэ гэж ойлгогдож байна.
зочин:
эрхэм хурлын даргаа Газрын тухай хуулийг үндсээр өөрчилөх хэрэгтэй шүү иргэн бүрт газар олгоно гэдгээ ч болих хэрэгтэй хэрэв газар эзэмших бол зөвхөн Монгол улсын иргэн 21 нас хүрсэн хүнд л эзэмшүүлэх бидэнд гашуун туршилга бий бүр дөнгөж трсөн нярай хүүхдийн нэр дээр газар эзэмшүүлж болохгүй хууль зүйл үүднээс бодсон ч тэр яалаа 15 сартай хүүхэд бүхэл бүтэн уул уурхайн ордны эзэн суучихсан байх шиг түүний ард жинхэнэ эзэн нь хятад юм уу барууны шар толгойтнууд л байдаг шүү дээ
2024-02-19
сонгуулийн шоу Гаарлаа:
Аль дээр гараад хэрэгжээд явж байгаа.Тэнэг хулгайч нараа.шоугаа бол.8 жил яг юу хийсэгээ тайлагнаачээ
2024-02-19