Явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна Аюултай ачааг тээвэрлэхдээ мэргэжлийн байцаагчийн дүгнэлт, зөвшөөрлийг авах ёстой Төрийн ордны албан хаагчдад үйлчилж байсан нийтийн тээврийн автобусыг зогсоохоор болжээ Көүч, Багш Жаргаа: Хүн сэтгэл зүй, далд ухамсрынхаа хүч, нөөц бололцоог ашиглаад, биеэ эдгээж болно Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ ХААН Банк ХАА-н салбарын кластерийн сүлжээнд оролцогч талуудтай санамж бичиг байгууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх уулзалтаа Толгойтоос эхэллээ
2024-02-19

 

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо.  


 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, авто зам, хогны тээвэр, гэмт хэргийн гаралт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нийслэлчүүдэд тулгамддаг асуудал бүрийг шийдэх зорилготой нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг Засгийн газар боловсруулна. Ингэснээр төрийн үйлчилгээг хүндээ ойртуулах байдлаар буюу заавал хотын төв рүү орохгүйгээр 15-20 минутад хүссэн үйлчилгээгээ авдаг болгох, тухайн бүсийг цогцоор нь хөгжүүлэх төлөвлөлтөд иргэдийн саналд тулгуурласан бодит шийдлийг тусгах нь уулзалтын гол зорилго юм.


 
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Толгойт бүстэй холбоотой тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаарх бодит байдлыг танилцууллаа.  


 

 

Улаанбаатар хот өнөөдөр 1,7 сая хүн амтай, 437 мянган өрхтэй, 204 хороотой. Үүний тал хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээгүй, агаар, хөрс, усны бохирдолтой нөхцөлд амьдардаг. Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт, Баянхошуу, Өнөр гэсэн дөрвөн томоохон бүсэд 43 хороогоор дамжуулж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа.
 

Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ужгирсан бүх асуудал төлөвлөлтийн алдаатай шууд холбоотой. Нийслэлийн даац хэтэрсэн учраас өнөөдрийн бүх хүндрэл бий болсон. Үүнийг засахын тулд Засгийн газар онцгой анхаарна гэдгийг Ерөнхий сайд онцлов. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл өнгөрсөн 30 жилд бодлогогүй явж ирсний балгаар хяналтаас гарсан. Агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ, хогны тээвэр, хороо, хэсэгт ажиллах хүний нөөцийн дутагдал зэрэг хүндрэл, бэрхшээл бүрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг хийж буйгаа Ерөнхий сайд танилцууллаа.


 
Толгойт бүсийн тухайд гэр хороолол ихтэй, тэр хэрээр хороо бүрд хүндрэл байдгийг уулзалтад оролцогчид жишээ баримтаар илэрхийлж, цөөнгүй асуудалд Засгийн газар зайлшгүй оролцох шаардлагатайг хэлж байв. Тиймээс энэ бүхнийг шийдэхийн тулд Сонгинохайрхан дүүргийн дөрвөн том бүсийг эрх зүйн хувьд ч, төсөв санхүү, эрх мэдэл, хариуцлагын хувьд ч бие даалгаж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дэмжихээ илэрхийлж байлаа.  

 

 
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогод тусгагдсан “Улаанбаатар хот–Бүсчилсэн хөгжил” үзэл баримтлалын хүрээнд Улаанбаатар хотын дүүргүүд тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн үзэл санааг тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан оновчтой тодорхойлж, саналуудаа нэгтгэж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нарт даалгалаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Өрхийн эмнэлэг, улсын сургууль, цэцэрлэг, цагдаагийн хэсэг, хувь хүмүүсийн ганц нэг дэлгүүр, багахан хэмжээний зах бөөний төв л ажилладаг газар шүү дээ, өөр ажлын байр байхгүй. Тэгэхээр яг бүсчлээд тэндээ ажиллаад амьдраад байхаар харагдахгүй л юм. Ажлын байрыг л олноор бий болгох хэрэгтэй, жижигхээн үйлдвэр ч юм уу. Ноос ээрмэл хөнгөн үйлдвэр.
2024-02-20
Зангараа:
Монгол улсын хөгжлийн нүүр царай Толгойт болох юм байна. Толгойтод оршин суудаг сонгогч түмэн минь 6 сард болох сонгуульд хөгжил дэвшилд хүрсэн баян чинээлэг амьралаараа бахархан сонгуулиа Монгол улсынхаа төлөө өгөөрэй.
2024-02-20
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Иргэн:
Дахиад л балайрал явж эхэллээ.Баруун дүүргийхэн хотын төвөөр дайрч л Нарантуул руугаа, 100 айл, Цайз, Да Хүрээ, гэх мэт зах руугаа явна ш дээ. Эхлээд энийг шийд
2024-02-19
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Иргэн:
Ядаж алдаагүй биядэг болоод бусдыг харлуулж хийрхэх нь зөв байх. Улс нийгэмдээ юу бүтээсэн билээ гэдгээ ч давхар бодоход гэмгүй. Бичсэн зүйлээс чинь хир зэргийн боловсрол, мэдлэг, хүмүүжил, соёлтой хулгайч болох чинь илт байнаа
2024-02-19
сонгуулийэ шоу лалараа:
Сонгууоийэ шоу хийж гадуур тэнэж байхаар юм хийгээчээ.8 жил худалаа хуцаад явлаа.ЦС,Үйлдвэр,Зам Гэр хорооллын бохир цэвэр шугам хаана бнаа.хулгөйчааа
2024-02-19
Иргэн:
Ядаж алдаагүй биядэг болоод бусдыг харлуулж хийрхэх нь зөв байх. Улс нийгэмдээ юу бүтээсэн билээ гэдгээ ч давхар бодоход гэмгүй. Бичсэн зүйлээс чинь хир зэргийн боловсрол, мэдлэг, хүмүүжил, соёлтой хулгайч болох чинь илт байнаа