П.Сайнзориг: Энэ онд метроны барилгын ажлыг эхэлнэ
2024-02-20

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өнөөдөр энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ?

 

-Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан. Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан. Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм. Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.

 

Сургууль, цэцэрлэг барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцлөө

 

 

-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

 

-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон,  Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа. Тухайн байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.  

 

Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

 

 

-Тохижилт, тэр дундаа явган хүний замыг сайжруулахаар төсвийн тодотголд тусгасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

 

-Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж байна. Тиймээс валютыг гадагшаа урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан хэмээлээ.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Oros moros gej tenegtev dee, mangaruud mini...tegvel naad tusul chini nohoin zamaar orno shuu
2024-02-20
The Matrix Shops:
Buy High Quality Counterfeit Money/Buy cloned cards online/Buy PayPal Top-up/WhatsApp…..+49 1521 9324117/Telegram: @matrixccc https://t.me/thematrixshops/https://thematrixcartel.store/ Fake Euro notes and Cloned credit cards available for sale. We also do PayPal transfer Topups. Tap in for more information on our services. Telegram username: @matrixccc https://t.me/thematrixshops https://thematrixcartel.store/ Whatsapp +49 1521 9324117 https://thematrixcartel.store/ Buy Paypal Top Up Balance Worldwide Fast Delivery buy balance paypal with crypto Buy Paypal Top Up Balance
2024-02-20
Энэ Лалар үхсэн ацны мэтро вэ.Сайд дарга мэтро барьдаггүй.Инжэнэрүүд барьдаг.:
Сайд ,Дарга мэтро барьдаггүй.Инжэнэрүүд судлаж зураг төсөв хийж газрын гүний ус шавар ,хад гд судлаагүй,Тог Цахилгаан бна уу,Мэтроны вагон депо том газар хаана олсон гд маш их зшйл бгаа.Сонгуулийн шоу хийж Хавар эхэлнээ гэж Шаагаад уналаа шүү.лхларууд баахан мөнгө луйвардахнээ.Барьж чадалгүй.
2024-02-20
Jackson Zudik:
I STRONGLY ADVICE EVERYONE TO HIRE MAYE MUSK HACKER FOR LOST RECOVERY I cannot thank Maye Musk Cyber Recovery Hacker enough for their incredible work in helping me recover my stolen $64,000 USDT. I was devastated when I realized my funds had been stolen, but Maye Musk Hacker stepped in and used their expertise to retrieve my money. Their professionalism and dedication to their work was evident throughout the entire process. They kept me updated and informed every step of the way, and I felt confident and reassured knowing that my case was in their hands. Thanks to Maye Musk Cyber Recovery Hacker, I was able to recover my funds and regain my financial stability. I highly recommend their services to anyone in need of Recovery Hacker and reliable hacking assistance. Thank you, Maye Musk Cyber Recovery Hacker, for your exceptional work and for giving me peace of mind. Reach out to Maye Musk Hacker today and reclaim what is rightfully yours. EMAIL VIA: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2024-02-20