АН-ын бүлэг малчдын зээлийг тэглэж, малын татвараас чөлөөлөх санаачилга гаргалаа
2024-02-20

УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сүүлийн жилүүдэд Монголын ХАА-н салбарт аргацаасан бодлогууд асар их явснаас болж аливаа эрсдэлд бэлтгэлгүй нөхцөл байдалд ирж байна. Яг одоогийн цаг агаарын байдал Монголын малчдаас авч байгаа шалгалт биш Монголын төрөөс авч байгаа шалгалт. Бид бэлэн байгаа эсэхээ шалгуулж, унаж байна. Сонгуулийн санал авахын тулд маргаашийг биш зөвхөн өнөөдрийг харж, аргацааж ирсний хар гай өнөөдөр тулгарч байна.

 

 

Улаанбаатар хотын иргэдийг махаар хангахын тулд махны үнийг барьж, экспортод гаргах боломжуудыг хааж, малчдыг орлогогүй болгосон. Малчид орлогогүйгээс хашаа хороо, өвс тэжээлээ хангаж чадахгүй байна. Монголын мал аж ахуйн салбарт урт хугацаанд бодлогын том өөрчлөлт хийхийг өнөөдрийн нөхцөл  байдал шаардаж байна.

 

Аль ч салбарт эрсдэл гардаг. Үүний цаана даатгалын тогтолцоо байдаг. Монголын МАА-н салбарт даатгалын тогтолцоо алга, орлого олдог боломжуудыг бүгдийг нь хааж боомилсон” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Бид нөхцөл байдлыг, бэлтгэл хангахыг хэлж, үглээд дөрвөн сар боллоо. Энэ хооронд хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. Өнгөрсөн хойно нь хашгирч, онцгой байдал зарлаж байна. Мал үхэж, үхээд дуусах болж байхад улс төрийн шинжтэй арга хэмжээ авч, хэдэн сайд нар хивэг тарааж, матрын нулимс унагаж байна.

 

Улсын хэмжээнд 600 гаруй мянган мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн зүүн бүсэд 2 сая гаруй мал хорогдоод байна. Малчдын төлөө биш сонгуулийн зургаан бүс руу улстөрчид нь очиж байна. Ажил хийдэг хүн нь очихгүй байна.

 

УИХ, Засгийн газрын бодлого малчдын эсрэг байна. Махны үнийг өсгөхгүйгээр барьдаг. Малын үнэ өсөхгүй бол малчид өвсөө юугаар авах юм бэ.

 

АН-ыг, ард иргэдийг үг хэлэхээр нохой хуцсан чинээ тоодоггүй. Хавар сонгууль болно. Хэдэн ногоон машинд жаахан хивэг ачиж аваачиж өгч байна. Тэртээ тэргүй турж, хэзээ мөдгүй үхэхэд бэлэн байгаа малд хивэг нэмэргүй.  11 дүгээр сард отрын штаб байгуулсан бол өнөөдөр ийм хэмжээний хохирол амсахгүй байсан.

 

Үндсэн хуулийг өөрчлөхдөө ээлжит бус чуулган зарладаг УИХ одоо яаралтай ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө санхүү шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй байна. Үхсэн мал босохгүй. Одоо малчнаа аврах хэрэгтэй байна. Нисдэг тэргээр явдаг Шадар сайд хаана байна вэ. Нисдэг тэргээр яагаад эм тан хүргэхгүй, эмч очихгүй байгаа юм бэ.

 

Малчдын өр зээлийг тэглэх талаар тогтоолын төсөл санаачилж, УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Малаа алдсанаар малчид эрсдээд байгаа юм биш. Монгол Улс бүхэлдээ эрсдэлд орж байна. Хотын монгол, хөдөөний монгол гэж байхгүй. Төрөөс халамжийн бодлого явуулж, малаа алдсан иргэдэд мөнгө өгөхөөс өөр аргагүй болно. Хотоос хөдөө рүү шилжих хот хөдөөгийн сэргэлтийн бодлого чинь яг эсрэгээрээ эргэнэ шүү. 2000 оны зуднаар Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл явсан. 2024 оны зуднаар энэ нүүдэл явахад ойрхон байна.

 

Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Үхсэн ноолууртай ямаагаа өгөөд нэг боодол өвс, нэг шуудай хивэг авч байна. Тиймээс АН-ын бүлгээс зудын үед авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачиллаа" гэв.

 

Тогтоолын төсөлд:

 

  1. Зудын аюултай тэмцэх, хор уршгийг бууруулах ажлыг эрчимжүүлэх тусгай бодлого, төлөвлөгөөг нэн даруй боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх

  2. Малчин иргэдийн арилжааны банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх

  3. Малчин иргэдийг малын хөлийн татвараас 2-оос доошгүй жил чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх

  4. Дээрх арга хэмжээнүүдийг авахын тулд 2024 оны төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг тусгажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-02-23
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-02-23
Даваа:
Та нар тийм л ю м бол өөрсдийнхөө мөнгөөр тэглэл дээ, бидний мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр ингэж шоудахаа болтх хэрэгтэй, одоо ийм зүйлд хүмүүс дургуй болсон шүү, яасан ч мэдрэмжгүй юм бэ дээ
2024-02-21
irgen:
zail ta nar shou.ene yed tuiliin ix tuslamj heregtei hulgaich nariinhaa hurungiig huraaj belen mungu uguuch.zeel darlaa geed uvs avah uu.hudlaa nuguu namaa unagaah gsn sanaa chini buruu bna
2024-02-20
yag vnen
2024-02-20
Малчидын зовлонгоор шоу хийж сонгуульд оноо цуглуулах арчаагүй улс төрөө зогсоо. АНын залуучуудаа хөдөө малчин айлд очиж туслуул , мөнгө өг энэ л бодит туслалцаа шүү. Танай нам маш их мөнгөтэй , хулгайч нараасаа цуглуул
2024-02-20
yag vnen
ГИШҮҮДЭД:
ОРОС ХЯТАДАД ИНГЭЖ ЯРИВАЛ ... ШУУД ЗАЛРАНА. ТИЙМ БАЙХАА.. МАНАЙД Ч ДЭ. ТЭГСЭНД ОРВОЛ ТА БҮХЭН ХААН БАНКНЫ ЭЗНЭЭС ӨРШӨӨЛ ЭНЭРЭЛ ГУЙМААР ... МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН 90 ХУВЬ ТЭР БАНКИНД БАЙНА.. БАНКНЫХ НЬ НЭГ ЖИЛИЙН АШИГ НИЙТ МАЛЧДЫН ЗЭЭЛТЭЙ НЬ ТЭНЦЭНЭ....
2024-02-20
The Matrix Shops:
Buy High Quality Counterfeit Money/Buy cloned cards online/Buy PayPal Top-up/WhatsApp…..+49 1521 9324117/Telegram: @matrixccc https://t.me/thematrixshops/https://thematrixcartel.store/ Fake Euro notes and Cloned credit cards available for sale. We also do PayPal transfer Topups. Tap in for more information on our services. Telegram username: @matrixccc https://t.me/thematrixshops https://thematrixcartel.store/ Whatsapp +49 1521 9324117 https://thematrixcartel.store/ Buy Paypal Top Up Balance Worldwide Fast Delivery buy balance paypal with crypto Buy Paypal Top Up Balance
2024-02-20
Уншигч:
Энэ хүмүүс л сонгогдож байвал улс нийгэм, төсөв мөнгө үрэн таран болох хамаагүй юм уу, авсан бол өгдөг нь хорвоогийн жам шүү дээ, жам ёсны эсрэг гүйгээд юу ч бүтэхгүй, бүгд мөхнө.
2024-02-20
Малчдад хүнд үед туслалгүй л яахав. Гэхдээ банкны зээлийг тэглэнэ гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгийг л банкинд өгнө гэсэн үг биз дээ?? Төрд өөрийн гэсэн нэг ч төгрөг байдаггүй, иргэдээс хурааж авсан татварын мөнгө л байдаг шүү дээ!!
2024-02-20
өөрсдийх нь халааснаас гарахгүй улсын сан хөмрөгөөс гаргах гэж эд нар хуцаж өгч байнаа
2024-02-20
АРД:
махны өссөөр дагаад малчаддын амбиц өссөх юм даа
2024-02-20
Өр тавьж идэх болохоороо юугаач бодохгүй авчаадөгөх болохоороо ингэж тэнэгтдэг зангаа хэзээ болих вэ 100 жилийн өмнө ийм л байсан яг хэвэндээ шүү
2024-02-20
Улаан хацарласан мөнгөнөөс өөр юмгүй эргүү юмнууд улсын толгойд гараад суусан. Шааваас даа миний Монгол
2024-02-20
Эрт арга хэмжээ авах бсан Одоо махны үнийг чөлөөлөх хэрэгтэй
2024-02-20
Шоу:
Ингэж л худлаа попрохоо больчих юм байгаа юм даа...
2024-02-20