Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна
2024-02-22

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

2024 оны 02-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -26...-31 градус, Увс нуур болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Gregg Mendz:
БИ ОНЛАЙН ХУУРАМЧ БРОКЕРЭЭС ХЭРХЭН АЛГАРСАН КРИПТОО СӨГӨВ. Би хуурамч хөрөнгө оруулалтын төсөл дээр онлайнаар танилцсан хүнээс 152,000 гаруй доллар алдсан. Алдагдсаны дараа алдагдсан мөнгөө хэрхэн нөхөх талаар удаан судалгаа хийсэн. Би GEO COORDINATES HACKER-ийн талаар маш олон гэрчлэлтэй танилцсан. Би тэдэнтэй холбогдож шаардлагатай мэдээллийг өгсөн бөгөөд шинжээчид миний хулгайлсан мөнгөө олоход 27 цаг зарцуулсан. Алдагдсан криптогоо сэргээхийн тулд Сэргээх компани хайж буй хэн бүхэнд. Та GEO COORDINATES HACKER-тэй холбогдож болно. Энэ нь эдгээр хуурамч онлайн хөрөнгө оруулалтын луйварчдын хохирогч болж, ялагдсан олон хүмүүст тусална гэж найдаж байна. Та GEO COORDINATES HACKER хийх боломжтой. Ашиглах замаар: Имэйлээр: geovcoordinateshacker@proton.me вэбсайт; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-02-25