АН ялбал Х.Баттулга Ерөнхий сайд болох “нигуур”-тай болчихов уу?!
2024-02-23

Энэ зуны УИХ-ын сонгуулийн “дүрэм” нь тодорхой ч улстөрчид, улс төрийн хүчнүүд зүг чигээ нэг л олохгүй л явна. “...Ямар ч  л байсан нэр дэвшинэ. Тойрогт уу, жагсаалтад уу гэдгээ мэдэхгүй” гэх улстөрчид цөөнгүй байна. Ер нь л бүх намд ийм ойлгомжгүй байдал үүсээд байгаа бололтой. Тэр дундаа “...Монголын улс төрийн хоёр баганын нэг” гэгддэг АН-ынхан илүү бужигнаантай байна. Хамгийн сүүлд л гэхэд “...АН талынх гэгддэг нэгэн том компанийн төлөөлөл, басхүү ирэх сонгуульд горилогч нэгэн намын даргаасаа жагсаалтын эрх мэдэл хүсэж 12 тэрбумыг амласан” гэх жинхэнэ “тамхины цэг”-ийн мэдээлэл өчигдрөөс улс төрийн хүрээнд талын түймэр шиг яригдаж эхэллээ. Өнгөрсөн жил жижиг намууд дээр жагсаалтын “худалдан авалт”-тай холбоотой мэдээлэл яригдаж байсан. Тэгвэл энэ явдал АН-д халдаад, нам даяар нь яригдаад эхэлж байгаа бололтой.

 

 

Түүнээс гадна, 2024 оны сонгуулийг олон нийт тухайн намын тойрогт нэр дэвших болоод жагсаалтад бичигдэх хүмүүсийг нь илүү харна. Ийм шинж байдал байгааг ажиглагчид эртнээс хэлсэн. Гэхдээ “...Үүнээс илүүгээр намуудын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүн хэн байх вэ гэдэг чухал” гэж бас яригдаж байна.

 

Тэр утгаараа намууд, тэр дундаа МАН, АН-д хэн илүү жин дарж байгааг улс төрийн хүрээнийхэн хараад эхэлжээ. Лав АН-ын тухайд мөрийн хөтөлбөрийг нэг нь боловсруулж, нөгөө нь “...Тэрийг хэрэгжүүлнэ, Ерөнхий сайд болно” гээд гараад ирэх магадлалтайг хэлж байна. Өөрөөр хэлбэл, мэдээж хэрэг АН-ын даргын мэдэлд Улс төрийн зөвлөл зэрэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “зохиох” эрх бүхий субьектууд нь бий. Гэвч Нийслэлийн АН-ын хороо, Ардчилсан Залуучуудын холбоо, Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо, аймаг дүүргийн АН-ын хороодын нэлээд нь гээд тус намын бүтцийн бараг 70 хувь нь хуучны МоАх суурь дээрх улс төрийн “нэгдэл”-ийн хяналтад ороод байна. Өнгөрсөн 2023 онд болсон АН-ын дотоод сонгуулийг Х.Баттулга нар “түүчихсэн” юм. Нэг үгээр хэлбэл, Х.Баттулга, З.Энхболд, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын толгойтой энэ улс төрийн фракц гэх үү, холбоо гэх үү, эдгээр хүмүүсийн нөлөөнд нэр дэвшигчдийн бараг 70 хувь нь байх төлөвтэй болж байгаа хэрэг.

 

Хамгийн гол нь энэ хүчний харьцаа АН-ын дарга Лу.Гантөмөрт маш халтай. Тэрбээр “..Сонгууль нэгэнт тулсан” гээд тайвширсан байх талтай. Гэхдээ сонгууль удахгүй, ердөө дөрвөн сар гаруйхны дараа нэг тийш болно. Хэрэв АН ялчихвал яах вэ. Намаа ялуулсан Лу.Гантөмөрт Ерөнхий сайдад нэр дэвших боломж олдох уу. Уг нь зарчмын хувьд тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан, басхүү АН-ын Үндсэн дүрмийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвших боломжтой юм. Гэвч АН дахь хүчний харьцааны 60-70 хувь нь МоАХ буюу Х.Баттулгын талд байна. Энэ нь АН-ын даргын хувьд маш ноцтой. Яагаад гэвэл, хэрвээ АН ялбал Х.Баттулга Ерөнхий сайд болох “нигуур”-тай болчихоод байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)

 

Б.ГАРЬД

Shuud.mn
Сонин хачин
АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ЭНЭ ШУНАЛЫН ДЭВ ЛЛР ЖАНГАА ИДЭХ БОЛООГҮЙ ЮУ?
2024-02-26
Ter chin Hurelsuh shd
2024-02-26
Gregg Mendz:
БИ ОНЛАЙН ХУУРАМЧ БРОКЕРЭЭС ХЭРХЭН АЛГАРСАН КРИПТОО СӨГӨВ. Би хуурамч хөрөнгө оруулалтын төсөл дээр онлайнаар танилцсан хүнээс 152,000 гаруй доллар алдсан. Алдагдсаны дараа алдагдсан мөнгөө хэрхэн нөхөх талаар удаан судалгаа хийсэн. Би GEO COORDINATES HACKER-ийн талаар маш олон гэрчлэлтэй танилцсан. Би тэдэнтэй холбогдож шаардлагатай мэдээллийг өгсөн бөгөөд шинжээчид миний хулгайлсан мөнгөө олоход 27 цаг зарцуулсан. Алдагдсан криптогоо сэргээхийн тулд Сэргээх компани хайж буй хэн бүхэнд. Та GEO COORDINATES HACKER-тэй холбогдож болно. Энэ нь эдгээр хуурамч онлайн хөрөнгө оруулалтын луйварчдын хохирогч болж, ялагдсан олон хүмүүст тусална гэж найдаж байна. Та GEO COORDINATES HACKER хийх боломжтой. Ашиглах замаар: Имэйлээр: geovcoordinateshacker@proton.me вэбсайт; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-02-25
Ямар их шунал вэ???
2024-02-25
Баттулга бэрд болчихож!Ард түмэнд ямар их үзэн ядагдаж байгаагаа мэдэрдэггүй юм байхдаа!
2024-02-25
Зочин:
Баттулгыг сонгуульд нэр дэвшвэл Ардчилсан намынхныг тэр чигээр нь сонгохгүй шүү!!!!
2024-02-25
ЗАЙЛ ЗАЙЛ:
ЗАЙЛ
2024-02-25
Battulga garj irvel dahiad tom hulgai, luivar tasrahgui.Ter uuruu gantsaaraa bish busdiig oruulj uuruu tseverhen sugardag.
2024-02-25
Shorond hiideg Battulga uu
2024-02-25
genko durak ch mongolyg suiruulekh talyn l durak daa
2024-02-24
Genco lalar
2024-02-24
Зочин:
СОНГУУЛЬ ДӨХӨХ ТУСАМ МАНАН-ГИЙНХАН УНТАЖ ЧАДАХГҮЙ, ЗҮҮДЭНД НЬ БАТТУЛГА ОРЖ ИРЭЭД, ЦОЧИЖ СЭРЭЭД ЕР УНТАЖ ЧАДАХГҮЙ БГАА ГЭСЭН ҮНЭН БОЛОЛТОЙ ДОГ ОО! НӨГӨӨ, ҮХСЭН БУУРЫН ТОЛГОЙНООС АМЬД АТ АЙНА ГЭГЧИЙН Л ЗҮЙЛ БОЛООД БХ ШИГ ЭЭ. БООЖ ҮХЭХ НЬ ХОЛГҮЙ БГАА СУРАГТАЙ! ХА ХА ХА
2024-02-24
Shorond hiideg Battulga uu
Ан хэзээ ч гархгүй дээ харин суудалгүй үлдэх вий дээ
2024-02-24
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-23
зочин:
За тэгвэл АН санал өгөхөө болисон дээр юм бна.Энэ хүүр Монголыг ядуу болгосон хэдэн үеээрэй зовж шаналаасай.
2024-02-23
Яажиж зүүдлээд АН гарахгүйүтээ олон толгой нь уралдаж идээд улс орныг данпууруулна дараа нь засах гэж бас нэг 10 жил болно
2024-02-23
Иргэн:
Санал нэгтэй бна.Арай тэгж гай болохгүй байлгүйдээ.
2024-02-23
Хэрэв тэгвэл манай улс ОХУ-ын Буриад улсын Цыденов шиг даргатай болох юм байна?!!
2024-02-23
зочин:
баттулга монгол улсыг удирдаж хэзээч чадахгүйгээ маш тодоор харуулсаан удирдаж хариуцаж байсан бүх албан тушаал дээрээ хамгийн доод түвшинд хүртэл унагааж байсныг ард түмэн хүдээрээ харж биеээрээ мэдэрсээн. Өнөөдрийг хүртэл тарьсан гай нь арилахгүй монголчуудыг зовоож байгаашүү
2024-02-23
Иргэн:
Санал нэгтэй бна.Арай тэгж гай болохгүй байлгүйдээ.
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-02-23
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-02-23
nomtoibayariig l harah uldej dee. huuramch huurandaagiin nuuriig uneneer ni helsen gants zaluu daa
2024-02-23
huz:
an ner hund navs unasan bosgoh hetsuudee
2024-02-23
Жонхуу шоронд суух ёстой болохоос юун ЕС вэ Тэгвэл Монгол улс бүүр дордох юм байна даа Юун хөгжил юун төмөр зам юун эрчим хүч юун нефт боловсруулах үйлдвэр
2024-02-23
Баянаа:
АН тэгвэл ялагдсан нь дээр вм бна, Женко АН-аас явтал нь ялагдах болж дэ. Нөгөө бэлтрэг Энхболд нь шоронд орчих гээд засгийн эрх рүү улайрч бгаа юм бна.
2024-02-23
ЛАЛРЫН ПУТЛЕРИЙН СУГАНЫ ҮС
2024-02-23
Ter chin Hurelsuh shd
ХУЦВАА
2024-02-23