“Хигашикава-Фото фестиваль”-д оролцогчдыг бүртгэж эхэллээ
2024-02-23

“Хигашикава-Фото фестиваль” олон улсын дунд сургуулийн сурагчдын гэрэл зургийн хөтөлбөрийн 2024 оны бүртгэл эхэллээ.

 

 

Тус фестиваль Ази, Европын 21 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.

Фестивалийн зохион байгуулагчаар Хигашикава хот, Хигашикава хотын аялал жуулчлалын холбоо, Хигашикава хокко гакүэн /коллеж/, дэмжигчээр Япон улсын ГХЯ, Оролцогч орнуудад суугаа Япон улсын ЭСЯ, хамтран зохион байгуулагчаар “Канон Маркетинг Жапан” ХХК ажиллаж байна.

Хөтөлбөрт Улаанбаатар хот болон аймаг, сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн зөвхөн дунд болон ахлах ангийн, нэг сургуулийн 3 сурагч нэг баг болж оролцоно. Багийн гишүүд гэрэл зураг авах сонирхолтой, гэрэл зургийн аппараттай, зураг авч байсан, цаашид зураг авах гэрэл зургийн мэдлэг, дадлагатай болох сонирхолтой байх шаардлагатай.

Бүтээлд тавих шаардлага:

Сэдэв: The Charm of Your Region/ Миний нутгийн сайхан

Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх

-Бүтээлийн нэр, огноо, байршлыг хавсаргах.

-JPEG буюу jpg өргөтгөлтэй байх

-Гэрэл зургийн хэмжээ доод тал нь 1800 pixel, 300 dpi нягтралтай байх.

Шалгаруулалт:

Гурван үе шаттай бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 28-наас 5 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаатай.

Фестивальд нэг улсаас зөвхөн нэг баг оролцоно. Эцсийн шалгаруулалтыг шалгарсан багийн эцэг эхтэй зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.

Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн гэрэл зургийн уралдаан төдий бус гэрэл зургаар дамжуулж дунд болон ахлах ангийн сурагчдын багийн хамтын ажиллагааг дэмжих, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд оршино.

Бүтээл хүлээж авах хугацаа:

2024 оны 2 дугаар сарын 28-наас 2024 оны 4 дүгээр сарын 28

Бүтээлийг higashikawa.mgl@gmail.com и-мэйл хаягаар хүлээн авна.

* Бүтээлийн хамт овог нэр, нас, хүйс, сургууль, анги болон холбоо барих утасны дугаарыг хавсралтаар илгээнэ үү.

Фестиваль зохион байгуулах хугацаа: 2024.8.19- 8.25 /7 хоног/

Хаана: Япон Улс, Хоккайда муж, Хигашикава хот

Фестивальд оролцохоор шалгарсан багийн Улаанбаатар хотоос Хигашикава хот очих, ирэх онгоц, унаа, байрлах байр, хоол, арга хэмжээнд оролцох нийт зардлыг зохион байгуулагч тал 100 хувь хариуцах юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Gregg Mendz:
HOW I RECOVERED MY LOST CRYPTOS FROM FAKE BROKER ONLINE. I had lost over $152,000 by someone I met online on a fake investment project. After the loss, I had a long research on how to recover the lost funds. I came across a lot of Testimonies about, GEO COORDINATES HACKER. I contacted them providing the necessary information and it took the experts about 27hours to locate and help recover my stolen money. To anyone looking for a Recovery firm to Recover your lost Crypto. You can contact GEO COORDINATES HACKER. I hope this helps as many out there who are victims and have lost to these fake online investment scammers. You can GEO COORDINATES HACKER. By using: via Email: geovcoordinateshacker@proton.me website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-02-25
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-02-23