Орон сууцны хогийн суваг шатаж, утаатай бүсээс 72 иргэнийг гаргажээ

img

 

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны нэгдүгээр орцонд хогийн суваг шатжээ. Энэ тухай дуудлага 2024.02.26-ны 03:35 цагт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид тус байрны хогийн сувагт хог шатаж байсныг унтраажээ. Мөн утаажилтын бүсээс 72 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ