Цасанд суусан 21 машиныг татан гаргаж, 50 хүний аюулгүй байдлыг хангажээ
2024-02-27

Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн салбарууд өнгөрсөн хоногт цасанд суусан 21 машиныг гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ. Тухайлбал, 

 

 

Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн "Долооны гол" гэдэг газарт Хэрлэн сумаас Галшар сумын чиглэлд зорчиж явсан 14 зорчигчтой, суудлын 6, бага оврын ачааны 3 машин цасанд суусан байна. Энэ тухай дуудлагыг 2024.02.26-ны 19:35 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид машиныг татан гаргажээ. 

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Ямаатын сэрвэн” гэдэг газарт Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан сумын чиглэлд зорчиж явсан 26 зорчигчтой, 7 суудлын автомашин цасанд суусан байна. Энэ тухай дуудлага 2024.02.27-ны 03:10 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид машиныг татан гаргасан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-27