
Дархан хотын гурилын үйлдвэрт өнөөдөр 12.00 цагийн үед дэлбэрэлт болсон тухай эх сурвалжийн мэдээлэл манай сайтад ирлээ.
Орон нутгийн иргэдийн өгч буй мэдээллээр тухайн үед их хүчтэй дуу чимээ, чичирхийлэлт мэдрэгджээ.
Осол гарсан үйлдвэрт тус хотын Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж байна.
Бидэнд байгаа эхний мэдээллээр гурилын үйлдвэрийн тал хэсэг шатжээ.Ослын улмаас хүний амь нас эрсэдсэн эсэх тодорхойгүй байгаа аж.
Хэсэг хугацааны дараагаар энэ талаар тодорхой мэдээлэл хүргэх болно.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ