Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай Амралтын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө +4 хэм хүрч дулаарна Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна
Улаанбаатарт өнөөдөр зөөлөн цасан шуургатай
2024-04-01

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

31-нээс 04-р сарын 01-нд шилжих шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын сав газраар, 04-р сарын 01-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

 

2024 оны 03-р сарын 31-ний 20 цагаас 04-р сарын 01-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…+6 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин