ЗГ:Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц, авто зам барина
2024-04-03

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 


 
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засаг дарга нарт үүрэг болголоо


Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх,  аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч, жагсаалтад тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлэх,  ашиглуулах аливаа шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.


Газрын тухай хуульд шинээр орсон зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлах асуудлыг хэлэлцлээ. Тогтоол батлагдсанаар  Газрын тухай, Хот байгуулалтын тухай болон бусад хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг цаашид таслан зогсоох, хязгаарлах, газрын зөрчил маргаан үүсэхээс сэргийлэх, газар чөлөөлөлтөд зарцуулах зардлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.


Түүнчлэн улсын хэмжээнд 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллага, соёл, спортын барилга, байгууламж болон зам, шугам сүлжээний дэд бүтэц, ногоон байгууламж байгуулах газрын асуудал шийдвэрлэгдэж, холбогдох төсөл арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдэнэ.


 
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина


Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.  Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан ахалж, Засгийн газрын зарим сайд гишүүнээр ажиллана. Нарийн бичгийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байх юм.


Захирамжийн хэрэгжилтийн явц, дүнг Засгийн газрын хуралдаанд 14 хоног тутамд танилцуулахыг Ажлын хэсгийн даргад Ерөнхий сайд үүрэг болголоо.
Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртлэх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто замын урьдчилсан судалгаа хийж байна.


 
Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн саналыг танилцууллаа


Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэх Ажлын хэсгийн санал дүгнэлтийн тухай Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Дэлхийн томоохон хотуудын хэрэгжүүлж буй “20 минутын хотын концепц” болон Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хүн амын төвлөрөл, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, газар зүйн байршлыг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын Засаг захиргааг 14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа танилцууллаа.

Тус шинэчлэлтийг хийснээр нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар буурах бол дүүргийн чиг үүрэг 15, анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар тус тус нэмэгдэж чиг үүргийн төвлөрөл буурч, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Цаашид ажлын хэсэг нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбогдуулж дагалдах хууль эрх зүй, хот байгуулалтын чиглэлээр дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
 
Товч мэдээ


·Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.


·“Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г хавсралтаар баталж, бүтцийн хүрээнд заасан чадамжуудыг нарийвчлан ур чадварын түвшингөөр нь сургалтын хөтөлбөр, үнэлэх аргачлал боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Shuud.mn
Сонин хачин
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-07
PEDRO SANTACRUZ:
I lost my job few months back and there was no way to get income for my family, things was so tough and I couldn’t get anything for my children, not until a met a recommendation on a page writing how Mr Bernie Wilfred Doran helped a lady in getting a huge amount of profit every 6 working days on trading with his management on the cryptocurrency Market, to be honest I was skeptical at first but I took the risk to take a loan, and I contacted him unbelievable and I was so happy I earned 15,500.00 with an investment of $1500 within 7 days of investment , the most joy is that I can now take care of my family, i am just sharing my testimony. I don’t know how to appreciate your good work Mr. Bernie Doran, God will continue to bless you for being a life saver I have no way to appreciate you than to tell people about your good services. He can also help you recover your lost cryptocurrencies, For a perfect investment and good strategies contact Mr Bernie Doran on Gmail : Berniedoransignals@gmail.com
2024-04-05
Номтой-баяр аваад өөрөөрөө нэрлэсэн ам бололтой хайгаад олсонгүй.
2024-04-03
Зочин:
4 сарын 1 ны хуурч хошигнох өдөр хуучраагүй байхад "ингэж хошигнох" нь бас ч гэж амны бэлэгтэй хөөрхөн хошигнол байна шүү
2024-04-03
Номын ам гэж хаана байдагийн
2024-04-03
Номтой-баяр аваад өөрөөрөө нэрлэсэн ам бололтой хайгаад олсонгүй.