Г.Уянгын хэргийг хэрэгсэхгүй болголоо
Хүний нэр төрд халдсан хэрэгт яллагдагчаар татагдан анхан шатны шүүхээс торгуулийн ял сонссон сэтгүүлч Г.Уянгад холбогдох хэргийг түүний нөхөр сэтгүүлч А.Баатархүүгийн хавтаст хэргээс салгаж нийслэлийн Шүүхэд хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын нэр төрд халдсан гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин нөхөрт нь оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Тэднийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн нэр төрд халдсан хэрэгтСүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сард гэм буруутайд тооцож, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан.
Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэдний гомдлыг нийслэлийн Шүүхэд хэлэлцэхэд өнөөдөр хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцлоо. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд асан Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан дээрх хоёр сэтгүүлч хэвлэлээр цацаж байсан аж.
Түүнчлэн түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дахь хэсэгт зааснаар буюу бусдын нэр төрд халдсан хэрэгт татагдан шалгагдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ