Ноцтой ослын улмаас нэг хүүхэд нас барж, хоёр хүүхдийн бие маш муу байна
2024-04-18

Өчигдөр /2024.04.17/ 19.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явганаар зорчиж байсан 9-14 насны 6 хүүхэд, насанд хүрсэн 1 хүнийг мөргөсөн харамсалтай осол бүртгэгдсэн билээ. 

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ослын улмаас нэг хүүхэд нас барсан байна. Энэхүү ноцтой ослын улмаас зургаан хүүхэд, нэг том хүн ГССҮТ-д хүргэгдсэн. Хүлээж авсан эмчлэгч эмчийн хэлж буйгаар "Нэг том, хоёр хүүхдийн биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар хагалгаанд орсон. Бусад хүүхдүүд нь хөл гарын хугаралтай, хавсарсан гэмтэлтэй энгийн тасаг руу шилжүүлсэн байна" гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Гэрчүүдийн ярьж буйгаар жолооч туслах замаас хурдтай гарч ирээд төв зам дээр Верна маркийн машинтай хүчтэй мөргөлдсөн. Мөргөлдөхдөө эсрэг урсгал руу гарч явган хүний зам дээр явж байсан 6 хүүхэд, нэг том хүнийг бүгдийг нь хамж дайраад цаашаа айлын хашаа дайраад зогссон гэх мэдээллийг өгсөн юм. 

Хохирогч хүүхдүүд хичээлээ тараад асран хамгаалагчийнхаа хамт явган хүний замаар явж байтал ийнхүү хурдаа хэтрүүлсэн жолооч зам дээр гарч ирж, бүгдийг нь дайрч, амь нас эрүүл мэндэд нь эрсдэл учруулсанд ар гэрийнхэн нь төдийгүй ард иргэд гомдолтой байна. Зүгээр мөрөөрөө хичээлээ тараад гэртээ харих зам хүртэл аюултай болсны тод жишээг энэхүү аймшигт осол харууллаа. 

Осол гаргасан машины жолооч нь эмэгтэй хүн байсан бөгөөд жолоочийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас мэдээллэх боломжгүй, прокурорын зөвшөөрөлтэй мэдээлнэ гэсэн юм. 

Тухайн жолооч согтуу байсан уу, эрүүл байсан уу гэдэг нь мэдэгдээгүй. Цагдаагийн байгууллагаас өнөөдөр тодорхой мэдээлэл өгнө гэсэн. Тухайн байгууллагаас шалгаж байгаа юм байна.  Мөн сэрэмжлүүлэг хүргэхэд, сургууль цэцэрлэгийн орчинд жолооч нар хурд хэтрүүлэхгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа оролдож үзэхгүй байхыг, мөн замын хөдөлгөөнд дүрмээрээ соёлтой оролцохыг ТЦА-наас анхааруулж сэрэмжлүүлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-24

Зөв л хэллээ.зам тавьж өгөөд байхад л утсаар яриад л албаар аягүй удаан гардаг
2024-04-20
Оюун:
Хайран хүмүүсийн амь нас эрүүл мэнд хохирлоо гайтай хайнга хариуцлаггүй жолооч нэртэй алуурчин юмаа.Явган хүний гарсан дээр хурдтай давхидаг хурдаа нэмдэг жолоочийн эрхийг хасах хэрэгтэй .
2024-04-19
Хотын гудмаар голдуу хэн дүрэм зөрчиж байна эмэгтэй жолооч нар байгаа шүү
2024-04-19
Зочин:
Торгуультай машиныг бүү явуул. Өөдгүй амьтан яаж унтаж, идэж чадаж байгаа бол
2024-04-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-18
Pavement fence bh ni zui yosnii hereg shd!
2024-04-18
Haha:
Hutsdag haltar ve. Mashintai ni davuu erhtei boloh ni ee.
2024-04-18
Pavement fence bh ni zui yosnii hereg shd!
Зочин:
Солиотой эрүүл нь мэдэгдэхгүй улаан галзуу урдуур машин орох гээд бна гэж явдаг жолооч нар болои ч замын гарц уулзвар сургууль орчимд хурдаа сааруулаад явдаг дүрэмтэй шүү дээ эгнээ байр буруу эзэлсэн машинуудыг цагдаа нар мэдэхээр байж яах ч үгүй явуулдагыг болих хэрэгтэй бна шүү хайран хүүхдийн амь нас
2024-04-18
Заавал хүн дайраж гэмтээсэн хойно нь биш эхлээд ердөө гарцан дээр явган зорчигч зам тавьж өгөхгүй бол 50, 100к торгох хэрэгтэй. Хотын хүн амын дийлэнх нь хөдөөний хааш яаш нөхдүүд энэ машин бусдыг мөргөвөл гэсэн бодолгүй уралдаад л давхилдаад байхын ... УБ минь ёстой новшийн газар болж дууслаа

Энэ бол eрөөсөө мунхагийн балаг Өөрийн, өрөөлийн аюулгүй байдлыг бодох сэхэлгүй малууд
2024-04-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-18
Зочин:
Явган зорчигч гарцаар гүйж гарна гэсэн ойлголт байхгүй шүү, машин явган зорчигчийг гарцаар гарч дуустал хүлээх ёстой. Тэгээд машин бариж байгаа бол гарцаа анзаарах хурдаа тааруулах, бүүр хасах ёстой, гарз анзаарахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм.
2024-04-18
Болсон болоогүй курс төгссөн машин барьж байгаа хүмүүс одоо болиоч ээ..машин унаад баян харагдахгүй..машин унаад том болчихгүйшдээ..машин гэдэг техник ..ойлгооч та нар...осол аваар хийсэн хүмүүсийн торгуулийг сараас 5 сая болгож шоронд хатаа..чадахгүй байж машин унана гэдэг санаатай хүний аминд хүрэх гэж байгаатай адил
2024-04-18
ауө:
Наад хүүхдүүдээ гарцан дээр давуу эрхтэй гэдэг ухамсрыг нь болиулахгүй бол би гарцан дээр хаан гэж бодож зам гарахаар тэгэж байгаа юм. Гарцан дээр яаж гарах вэ гэхээр машины урсгал хурдыг харж байгаад зөөлөн зөөлөн урагшилж тухайн машин зам тавьж өгөх эсэхийг баталгаажуулж байж гарах нь чухал. Тэгэхгүй бол зарим жолооч тэр гарцыг чинь анзаарахгүй эсвэл хурд ихтэй явж байвал зогсч амжихгүй юм. Иймд мэдрэмжтэй байх хэрэгтэй. Машин зогссон бол хурдхан гүйсхийгээд гарчиж байгаарай.
2024-04-18
Зөв л хэллээ.зам тавьж өгөөд байхад л утсаар яриад л албаар аягүй удаан гардаг
Haha:
Hutsdag haltar ve. Mashintai ni davuu erhtei boloh ni ee.
Зочин:
Явган зорчигч гарцаар гүйж гарна гэсэн ойлголт байхгүй шүү, машин явган зорчигчийг гарцаар гарч дуустал хүлээх ёстой. Тэгээд машин бариж байгаа бол гарцаа анзаарах хурдаа тааруулах, бүүр хасах ёстой, гарз анзаарахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм.
мгл:
malaas doloon door hun dairna abaar hiine durtai gazraa mashinaa tabina garts orts bairnii garah haalga haaj tabina unen hetsuudee
2024-04-18
приус гэдэг батерей унасан гарууд ихэнхдээ тэнэгүүд байдаг, ахмадуудын тэтгэвэрээр машин авч унаад малаас зугатаж хотод хоног төөрүүлж байгаа малнууд
2024-04-18
зочин:
мунхаг хүмүүс шүү! дүрэм мэдэхгүй дээрээс нь дандаа хуучин муу машин унаж байж хурд хэтрүүлдэг. торгууль шийтгэлийн дүнгээ өндөр болгох л хэрэгтэй!
2024-04-18
А:
Тээврийн цагдаа зөндөө анхааруулж сэрэмжлүүллээ одоо хатуу арга хэмжээ ав л да согтуу.хурд улаан гэрэл. Шийтгэл маш бага бна доод тал дор хаяж 300 гаас 500000 болгоод эрх хас олон хүн амь насаараа хохироод дууслаа нэн даруй өөрчлөлт оруул
2024-04-18