Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг олголоо
2024-04-26

Засгийн газраас малчдын амьжиргааг дээшлүүлж хөдөөгийн хөгжлийг дэмжих Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлж малчидтайгаа зөвлөлдөж байгаа талаараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр "Өнөөдөр Шинэ хоршоо хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ болж байна. Мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэд малчдад баярын мэнд хүргэе. Уламжлалт мал аж ахуйн салбарт хийсэн шинэ хувьсгал юм.  Монгол Улс мал аж ахуйн орон. Энэ салбар тэжээж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд зах зээлд шилжснээс хойш сэргэлт аваагүй. Малчдын амьдрал хангалттай чинээлэг болж чадаагүй. Дунд болон доогуур орлоготой малчид гэж үнэлэгддэг болсон. Тийм учраас малчдаа дэмжих зорилготой Шинэ хоршоо хөдөлгөөнийг улс даяар эхлүүлж байна. Энэ хөдөлгөөний гол зорилго бол мал аж ахуйд хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа юм. Малчид маань нийлж нэгдэж хоршиж байж өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлэх амьжиргаагаа сайжруулах боломжтой. 

 

Мөн уламжлалт мал аж ахуйн салбарт үзүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах боломжтой. Малчид маань олон тооны малтай байж амь амьжиргаагаа залгуулдаг. Энэ салбарыг шинэчлэх шаардлагатай.Тиймээс нийлж хоршсоны үндсэн дээр нийт 50 хүртэлх сая төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэйгээр Зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн батлан даалт гаргуулж зээлэх, хамтдаа хоршиж хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна. Энэ хөтөлбөр тогтвортой хэрэгжүүлэх үүднээс хууль гаргаж хугацаагүйгээр батлуулсан" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Яая малчдад үнэнхүү хайртай болцон айнн. Санал авахын төлөө үхэхнээ энэ ман ын хулгайчууд. Хуц
2024-04-27
ene odoo nyyrsnii hulgaigaa darah gej malchdiig dolignoj ih gyij bnaa
2024-04-26
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-26