
Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод өнгөрсөн шөнө 20 давхар хоёр барилгын зарим хэсэг нурсны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Оффис, үйлчилгээний газрууд байрладаг нэг байшинд хий маш хүчтэй дэлбэрсний улмаас байшингийн хана туурганууд цуурч, дээд талын давхрууд нурахдаа яг хажууд нь баригдсан барилгын ханыг дамнан хүчтэй нөлөөлсөн байна.
Хажуу талын байшин ч хэсэг хугацааны дараа дээд талын давхрууд нь нурсан байна. Барилга нурах үед дотор нь 11 орчим хүмүүс байсан хэмээн албаныхан таамаглаж байгаа гэнэ. Тэднээс тавынх нь амийг нурангинаас гарган аварсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ