Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэл болох 1 хувиа буцааж авах ёстой
2024-04-26

Монголын зээлтэй иргэдийн холбооноос Ипотекийн зээлийн шимтгэл нэг хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Тэмцэгч А.Цэгмид "Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэл болох 1 хувиа эргүүлэн авах эрхзүйн шүүхээр тогтоогдсон. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажлаа хийхгүй байна. 

 

Тодруулбал, ипотекийн зээлийн шимтгэл гэж 1 хувийг банкууд авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэгжүүлэх байсан ч долоон сарын турш хэрэгжүүлсэнгүй. Учир нь шүүхээс гаргасан тогтоолыг буруу тайлбарлаж, банкуудад өөр тайлбарыг өгч байна.  

 

"Зөрчлийн үр дагаврыг арилгах" гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл 1 хувийг иргэдээс хууль бусаар авсан байна гэсэн үг. Жишээ нь 150 сая төгрөгийн зээл авч буй иргэн 1.5 сая төгрөгөө банканд шимтгэл нэрээр өгч байна.  Ипотекийн зээлтэй 115 мянган иргэн зээлийн шимтгэлд төлсөн 1 хувиа буцааж авах эрх зүйн орчин бүрдсэн байгаа ч нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийхгүй, төөрөгдөл үүсгээд байна. Банкууд зөрчил гаргаад байхад үүнийг шийдвэрлэдэггүй нөхцөл байдал үүслээ. Иргэдийг мэдлэггүйгээс болж дээрэмддэг үзэгдэл бүх шатанд байна.  Эдийн засгийн дарамтад иргэд оржээ. Долоон сар болсон иргэдийн 49 тэрбум төгрөгийн хохирлыг яагаад төлөхгүй байгаа юм бэ, яагаад буцааж өгөхгүй байгаа юм бэ. Шүүхийн шийдвэрээ биелүүлээч" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-27