С.Одонтуяа: Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно
2024-04-27

УИХ-ын дэд дарга, гишүүн С.Одонтуяа “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж, өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. Энэ хуулийнхаа талаар өөрийнхөө цахим сүлжээнд нийтэлсэн байна. 

 

 

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд Зэвсэгт хүчний цэргийн анги нэгтгэлд дүрмийн бусаар харьцах, нэгэндээ эрүү шүүлт тулгах, ялгаварлан гадуурхах, бие махбодид хэрцгийгээр халдах, бүр амь нас хохирох явдал ил, далд аливаа хэлбэрээр гарсаар байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шинжилгээ хийх чиг үүргийг ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний бүрэн эрхэд шинээр тусган нэмэлт өөрчлөлт оруулж байна.

 

Иргэд өөрийн хүслээр явж чадахгүй, эрхээ хязгаарлуулсан газар мөн цагдаагийн байгууллага болон прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг байцаан шийтгэх ажиллагааны бүхий л шатанд эрүүдэн шүүхээс ангид байх эрхтэй.

 

Ялангуяа шүүхэд хуяглан хүргэх, урьдчилан хорих, хорих анги, хэргийг мөрдөн байцаах, шүүхийн хэрэг хянан хэлэлцэх хугацаа зэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчтай хүнлэг бусаар харьцах, нэр хүндийг нь доромжлох, шаналган зовоох, айлган сүрдүүлэх, эрүүл мэндийн хохирол учруулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тоо ихсэж, иргэдийн гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх байдал удааширч байгаа байдлыг таслан зогсоох, гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхой болгох, нэг мөр ойлгох зорилгоор Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлтийг оруулж байна.

 

Монгол Улс дах эрүүдэн шүүхтэй холбоотой нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу НҮБ-ийн ЭШЭХороо, дэд хорооны зөвлөмжүүд болон ХЭҮК-ийн жил бүрийн илтгэлүүдийг үндэслэл болгон УИХ-аас 2022 онд 49 дүгээр, 2023 онд 35 , 144 дүгээр тогтоолуудыг батлан гаргаж Эрүүдэн шүүхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зарим холбогдох хуулийн зүйл заалтыг нарийвчлан тодорхойлох, нэгдэн орсон конвенцийн зарчим, удирдамжинд нийцүүлэхээр Засгийн газар болон холбогдох байнгын хороонд даалгасныг мөн хэрэгжүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулав.

 

ХЭҮК тухай хуулинд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны үндсэн суурь нь хараат бусаар бие даан үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан боловч ЭШЭ Конвенцоор хүлээсэн үүрэг, зарчимын хүрээнд хараат бус, бие даасан байдал, эрх зүйн зохицуулалт нь хангагдахгүй байгаа тул ХЭҮК -ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон улсын хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж, УИХ-ийн тогтоолуудад дурьдсан шаардлагад нийцүүлэн ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАСАН нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалуулах зохицуулалттай болно" гэжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Andy Larry:
HOW I RECOVER MY LOST BITCOIN. Good day everyone on the internet. Do you require assistance getting back your lost or stolen ETH, Bitcoin, or other cryptocurrency? Many people have written about how GEO COORDINATES HACKER helped them recover their cryptocurrency. Their exceptional skills and intelligence make them one of the best cyber hackers in the industry. With their expertise in cryptocurrency and Bitcoin recovery, they have assisted numerous individuals in recovering their lost funds. I promised to inform everyone about their service. I invested $180,000 into a cryptocurrency platform. I visited different web pages and read a lot of reviews and testimonies about GEO COORDINATES HACKER. I willingly decided to give them a try and it was the best choice I've ever made. And the job was done within 72hours. I feel so fortunate to have been able to get the right team otherwise I have no idea what could’ve become of me. You can also get in touch with them through their Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack I recommend them as a genuine hacker
2024-04-27
khutsaarai pizda , ter elbeg , khurts pizdanuud chini iim yum khiijee , tiim sain yum bol tuuniigee shiidchiokheed khutsaarai
2024-04-27
Ишш
2024-04-27
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-27