Хөгжлийн төлөө залуу багш нар нэгдэв

img

Саяхан болж өнгөрсөн Ерөнхий боловсролын сургуулийн 1-р улиралын амралт Баянзүрх дүүргийн залуу багш нарын хувьд үр өгөөжтэй ажил хэрэгч, үр дүнтэй болж өнгөрлөө. Баянзүрх дүүргийн Залуу багш холбоо дүүргийн засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Бид залуу багш” 2 сарын аяныг өрнүүлсэн бөгөөд аяны хүрээнд олон бүтээлч ажлыг төлөвлөн  нийт залуучуудаа хамруулан оролцуулж байна. “Бид залуу багш” аян  “Хөгжлий төлөө хамтдаа” уриан дор өрнөж байгаа бөгөөд Баянзүрх хайрханаа ойжуулах мод тарих аян, Залуу багш нарын бүсчилсэн хэлэлцүүлэг, Клубуудын аварга шалгаруулах  гар бөмбөгийн тэмцээн, Залуу багш холбооны 2-р чуулган, “ Хөгжлийн төлөө хамтдаа ” хээрийн сургалт семенар зэрэг олон бүтээлч ажлыг өрнүүлж залуу багш нар  хамтдаа оролцох, хамтдаа суралцах, хамтдаа хөгжих боломж бололцоог нээж, бодож сэтгэх, хийж бүтээх гал эрмэлзлэлийг төрүүлсэн шинэлэг ажлууд боллоо. Залуучууд зөвхөн бүгдийг дээрээс шаардан, болохгүй бүтэхгүй болгоныг дурдан хойш суулгүй бодол оюун,  гар сэтгэл нийлэн ажиллаж чадвал  Боловсролын шинэчлэлд дорвитой хувь нэмэр оруулж чадахаа харууллаа.  Аяны хамгийн үр өгөөжтэй, ажил хэрэгч арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны 85-р сургууль дээр зохион байгуулагдсан “Хөгжлийн төлөө хамтдаа” хээрийн сургалт семенар байлаа. Залуу багш  нар маань өөрсдийн шавь нарын өргөө гэр болсон дотуур байранд байрлаж, тэднийхээ халуун тогооноос хооллож, эрүүл агаарт номын дуу сонсохын зэрэгцээ Баянзүрх дүүргийн залуу багш холбоогоо Хөгжлийн төлөө залуу багш холбоо хэмээн өөрчлөн зохион байгуулж, шинэчилсэн дүрэм болон бүтэц, зохион байгуулалтаа хэлэлцэн баталж, хөгжлийн бодлогоо тодорхойллоо. Залуу багш нар маань зөвхөн бусдыг сонсдог, аялдан дагадаг гүйцэтгэгч  байхаас татгалзаж шинийг сэтгэдэг санаачилдаг, манлайлан оролцдог, бие биеэсээ суралцдаг, хамдаа хөгждөг болохын төлөө эрч хүч урам зоригоор дүүрэн байна. Уг сургалтанд “POYAL” академийн захирал Н.Учрал болон МУБИС-ийн Багшийн сургуулийн багш докторант Ц.Дэлгэрсайхан нар сургалт зохион байгуулсан нь залуучуудын хэрэгцээ сонирхолд нийцсэн үр өгөөжтэй ажил боллоо.  Дашрамд хэлэхэд залуу багш нар маань Боловсролын салбараа дэмждэг, багш сурган хүмүүжүүлэгчдээ ойлгодог, тэдний төлөө санаачилга гарган ажилладаг Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг болон Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтсийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байв. “Бид залуу багш” аян үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Залуу багш одоохондоо сайхан л байдаг хоол нэхэх үр хүүхэдгүй өвдөж зовоод байх ахмад настангүй болоод байдаг удахгүй 2-3 хүүхэд идэх юм нэхээд эцгэ эх насөндөр болоод ядраад ирэхээр л түмний хүүхдэд төрсөн биеэ зориулаад иймхэн бага цалингаа хаанаа ч хүргэж чадахгүй тэгээдл ядуусын эгнээнд аяндаа лордог юм даа одоо л сайн тэмцэх хэрэгтэй бид яахуу одоо өнгөрсөн
2011-12-12