
Жозе Моуриньогийн төрсөн өдөрт түүний цэргүүд Испанийн цомын ¼ шигшээгээс хасагдсан тааруухан амжилтаар бэлэг барилаа. Өнгөрсөн шөнө хагас шигшээгийн хариу тоглолт каталоны Кэмп Ноуд болсон юм. Эль Классикогийн ээлжит тоглолтод Барса клуб өөрийн талбайдаа Реал Мадридыг хожих нь бараг тодорхой тухай урьдчилсан мэдээллүүд хэвлэлээр тархаад байсан. Тоглолтын эхний хагаст Барсагийн Педро, Дани Алвиш нар гоолдож тооны харьцааг 2:0 болгосон. Харин хоёрдугаар хагаст Криштиан Роналду, Карим Бензема нар хариу гоолуудыг Пинтогийн хаалганд оруулснаар энэхүү тоглолт 2:2-ын харьцаагаар тэнцээгээр өндөрлөсөн юм. Гэсэн ч эхний тоглолт буюу Сантьяго Бернабауд хожих боломжийг Реал Мадрид нэгэнт алдчихаад байсан тул Барса Испанийн цомын төлөө дараагийн шатанд шалгаран үлдэж Реал Мадрид мултарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ