Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадад СЭЗИС-ийн оюутнууд өнгөллөө
2024-05-06

 

Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог  Ж.Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, өнгөрсөн Баасан гарагт /2024.05.03/ шилдгүүдээ тодрууллаа.

 

Банк, санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй  оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад уламжлал ёсоор багийн болон ганцаарчилсан 2 ангилалд болж, төрийн болон хувийн хэвшлийн 7 их дээд сургуулийн 13 багийн 60 гаруй оюутан оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.

 

 

Жилээс жилд оролцогчдын тоо, чансаа нэмэгдэж, оюутнуудын хүлээлт, идэвх дүүрэн оролцдог болсонтой холбоотой олимпиадын шагналын санг энэ жил дахин нэмэгдүүлээд буй.

 

 

Энэ жилийн хувьд олимпиад банкны менежмент, зээлийн шинжилгээ, өгөгдлийн шинжилгээ, банкны нягтлан бодох бүртгэлийн цогц бодлого, эрсдэлийн менежмент, банкны тухай хуулийн сэдвийн хүрээнд явагдсанаас ганцаарчилсан төрөлд тэргүүн байрт СЭЗИС-ийн “Hocus Pocus”багийн гишүүнМ.Номин-эрдэнэ, дэд байрт СЭЗИС-ийн “Diamond” багийн гишүүн Н.Мөнхмандах, гуравдугаар байрт МУИС-ийн “Assetify” багийн гишүүн Г.Оюунбилэг нар шалгарлаа.

 

 

Мөн ганцаарчилсан төрөлд хамгийн өндөр оноо авсан СЭЗИС-ийн  3-р дамжааны оюутан Н.Мөнхмандах “Онцлох оюутан” шагналын эзэн боллоо.

 

 

Ялагчид буюу эхний 5 байрт шалгарсан оюутнуудад батламж, мөнгөн шагналаас гадна ХААН Банканд ажиллахыг урьж байгаа билээ.

 

 

 

Харин багийн төрөлд СЭЗИС-ийн “Diamond” баг тэргүүн байрт шалгарч өргөмжлөл, 3 сая төгрөгийн эзэд болсон болМУИС-ийн “Assetify” баг дэд байрт шалгарч өргөмжлөл, 2 сая төгрөг болон тэргүүн цомын эзэд боллоо.

 

 

Олимпиад зохион байгуулах комисст өмнөх жилүүдийн банкны олимпиадад шалгарч ХААН Банкны газар хэлтсүүдэд ажиллаж буй шилдэг залуус оролцсон бөгөөд ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн шилдгүүдийг шалгарууллаа.

 

 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

 

 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email and he helped me recover all my funds. If you’ve also been a victim of financial scams, don’t hesitate to get in touch with him. Email: hackersteve911@gmail.com Site: https://hackersteve.great-site.net
2024-05-10