Нарны замыг өнөөдөр хаана
2024-05-06

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засварын ажил хийнэ.

 

 

Тус замд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

 

Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарцын ажил хийгдэнэ.

 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин