Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?
2024-05-14

Ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд улс төрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох 23 нам, хоёр эвслээс нэр дэвшигчдээ зарлана. Бие даагчид ч мөн тодорно. СЕХ-нд баримт материалыг нь хүргүүлнэ. Тэр болтол намууд хөл хөдөлгөөн ихтэй л байх шинжтэй. Нам дотроо ч бус нам дамнасан үйл явдлууд ч өрнөх төлөвтэй.

Яагаад гэхээр, Монголын улс төрд удаан жил явж, улс төрийн шийдвэр гаргах түвшинд олон жил ажилласан нэр бүхий хүмүүсийн дунд нэлээд асуудал гараад байгаа аж. Тэдний дунд хэдийнээс “өрсөлдөөн”  бий болсон. Олон нийт ч заримыг нь мэддэг болчихсон.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболд хоёр бол зөрчил тэмцлээ олноос нуухаа больсон. Тэр бүү хэл Х.Баттулга “...Хэрвээ Сү.Батболд нэр дэвшвэл би ч бас үзнэ” гэсэн бол Сү.Батболд “...Х.Баттулга нэр дэвшихгүй бол би ч гэсэн нэр дэвшихгүй” гэж цөөн биш хүнд ярьсан байгаа юм. Х.Баттулга ингэхдээ бас С.Баярцогт, Б.Хурц нарын нэрийг ч дурджээ.

Тэгвэл эдгээр нэр дурдсан хүмүүсийг жагсаалтад бичигдэх байтугай тойрогт нэр дэвших эсэх дээр нам нь ч, олон нийт ч таатай хандахгүй болчихоод байна. Тэднийг монгол хэлний тайлбар тольд тайлсанчлан нэр муутай болсон, нэр хүндээ алдсан гэх буюу “...Нэр үгүй” хүмүүс гэдэг болчихсон.

Тэгээд ч Х.Баттулга нэр дэвших нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд маш муу жишиг тогтооно. Харин Сү.Батболдын тухайд АНУ-ын прокурорын байгууллагаас “...Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагүй Сү.Батболдын төлөөний хүний нэр дээр бүртгэлтэй. Компани нь уул уурхайн гэрээ байгуулсны шагналд ирсэн 68 сая ам.долларыг төвлөрүүлсэн байж болзошгүй” гэж үзээд хөрөнгө хураах нэхэмжлэлийг гаргажээ. Энэ талаар Монголын төрд мэдэгдэл хүрүүлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Мөн “...Улс төр ч, олон нийт ч жийрхэж залхсан” гэдэг хүмүүсийн албан бус жагсаалтад  нэр дурдагдсан С.Баярцогт, М.Энхболд нар ч оржээ.

С.Баярцогтын шүүхээс ял шийтгүүлсэн асуудал өнөө хэр нь маргаантай хэвээр байгаа юм. М.Энхболдын тухайд шүүхээр шийдвэрлүүлээгүй ч тэгэхэд маш ойртсон хэд хэдэн асуудалтай. Гэхдээ тэрээр энэ сонгуульд нэр дэвших бодолтойгоор нутгийнхнаа, хуучин журмын нөхөдтэйгээ байнга уулзаж, төлөвлөгөө гаргаад ажиллаж эхэлсэн байна.

Энд нэр дурдагсад бол нэр дэвшвэл магнайгаа хагартал баярлах хүн маш цөөхөн л байхаар хүмүүсийн зарим нь юм. Нэг үгээр хэлбэл, намууд ийм хүмүүсээ нэр дэвшүүлэх эсэхээс энэ сонгуульд нэр дэвшигчдийн, цаашлаад шинэ парламентын “өнгө” тодорхойлогдохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 96 (7340)

Б.ГАРЬД

Shuud.mn
Сонин хачин
гарамгай хар ПИАРЧИН.:
5 кг цагаан будааг 100-хан грам хар будаг хангалттай харлуулна Үүнийг ганцхан Лувсаннамсрайн хүү хийж чадна
2024-05-15
5 кг цагаан будааг 100 хан грам хар будаг хангалттай:
ийм үйлдлыг Цор ганц,бүр гав ганц чадах хүи бол Лувсаннамсрайи ач ач нь ч юм уу?яээ ч юм уу ОюунеЭрбэнэ л хийж чаднаав Чадах чадахдаа бүр гарамгай чадмаг хийчихнээ
2024-05-15
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-14
Аливаа олонлог (байгууллага, хамт олон)-ийн нэр хүндийг ёроолд тултал унагахад ганц маш муу хүн л хангалттай байдаг юм!!! Цаана нь мянган мундагууд байгаад огт нэмэргүй!! 5 литр цагаан будган дээр 100 грамм хар будаг хийхэд өнгө нь ямар болдог билээ??
2024-05-14
5 кг цагаан будааг 100 хан грам хар будаг хангалттай:
ийм үйлдлыг Цор ганц,бүр гав ганц чадах хүи бол Лувсаннамсрайи ач ач нь ч юм уу?яээ ч юм уу ОюунеЭрбэнэ л хийж чаднаав Чадах чадахдаа бүр гарамгай чадмаг хийчихнээ
АРД:
наашаа харж уйлан, цаашаа харж инээн гэж тодгохоос, хэн спиртыг ус болгож чадна, хэн алтыг ус болгож чадна, хэн хадгаламжаа ус болгож чадна, хэн сонгуулийг ус болгож чадна гэвэл эдгээр эрхмүүдийг л хэлэх байх даа
2024-05-14
EVANS PHILIP:
Amazing Love Spell To Get Back With your Partner and Fix Your Broken Relationship WHATSAPP+2349161779461 My wife broke up with me 3 months ago, and forced me to sign the divorce papers, and I was completely heartbroken. And I could not get back into any shape emotionally. I Thank God for this astonishing and brilliant spell caster that came to my rescue. Wow! This spell caster has helped me so much. Dr Jakuta guaranteed me an urgent 24hrs spell casting, of which I accepted it. Shockingly! this month my wife called me back with lots of apologies after 48hrs which he assured me, and he did everything possible to withdraw the divorce papers which was previously ongoing with the power of this miracle working spell caster. Some people testified that he brought their Ex lover back, some testified that he restores womb, cure cancer, herpes simplex virus, hiv and other sickness, Thank you so so so much Lord for your powerful spells. expressions are not sufficient to say thank you. Email doctorjakutaspellcaster24@gmail. com. WhatsApp him on +2349161779461

Зочин:
Монголын ард иргэдэд гай болж дуусаагүй л бн уу. Идсэн, уусан, луйвардсанаа шингээгээд амьдраач. Үйлийг үр чинь удахгүй дуудах байхоо
2024-05-14