Алдагдсан уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хүлээлгэн өгчээ
2024-05-14

Цагдаагийн байгууллагаас Монголын сор болсон уран зургууд алдагдсан асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна. Алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоон, Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өгөөд байна.

 

 

Дүрслэх урлагийн музейгээс Их тэнгэр цогцолборт түр байршуулахаар 1989 онд шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд Цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг аж. Цагдаагийн байгууллага 2019 оноос хойш эрэн хайж, олж тогтоосон зургуудыг прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу Монголын Уран зургийн галерейд шилжүүлээд байна.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-14
Иргэн:
Хулгайчийг нь яагаад нуугаад байгаа юм бэ?
2024-05-14
зочин:
олсон юм бол хэн хулгайлсан хаанаас олсоноо ил тод болго. мэдээж улс төрч нэртэй луйварчид өлөн бөөснүүдийн гэр орон, агуулах, байрнаас л олдсон байж таараа тэгээд нуугаад буй юм байна
2024-05-14
Зочин:
Алдагдсан нь үнэн, илрүүлж олсон нь үнэн бол хулгайлсан этгээдийг шүүхээр ял шийтгэсний дараа эд мөрийн баоимт болох зургуудыг хаана хэнд өгөхийг шийдвэрлэдэг. Хулгайн эд мөрийн баримтыг хулгайлсан эзнийг олохгүйгээр Цагдаа хүлээлгээд өгчихдөг юм биш. Ойлгомжгүй мэдээ байна.
2024-05-14
Хэн хулгаалснг нь зарлах хэрэгтэй
2024-05-14
ZOCHIN:
ALDAGDSAN ZURAGNUUDIIN OLDOHGUI BGAA ZURGUUD N AMERIKT ELBEGIIN AVILGALAARAA AVSAN HAUSNIIH N HANAND BGAA BIZDEE...IH TENGEREES HEN CH GADAGSH GARGAJ CHADAHGUI N OILGOMJTOI YM BISH UU....
2024-05-14