“Үхрийн бөөр”
2024-05-15

Үхрийн бөөр шиг (хэлц): Эрээвэр хураавар, янз бүрийн юм холилдох /Монгол хэлний тайлбар толь/


 

АН-аас гарсан Д.Пүрэвдаваа, ХҮН-аас татгалзсан О.Батхүү, МАН-аас хөөгдсөн Н.Номтойбаяр нар нэгдлээ. Тэд Үндэсний эвсэл нэрийн дор УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр эрх ашгаа нэгтгэж, өнөөдөр гарын үсгээр баталгаажуулав.

 

 

Н.Номтойбаяр МАН-ын нэрээр УИХ, Засгийн газрын гишүүн болж, албан тушаал, эрх мэдэл эдэлж яваад нэг л өдөр улс төрөөс шахагдаж, намаасаа хөөгдсөнөөр түүний МАН-ын гишүүний намтар дууссан.

 

Д.Пүрэвдаваа ч ялгаагүй, АН-ын нэрээр НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг дарга зэрэг албан тушаал, эрх мэдэл эдэлсэн ч гишүүн байхаас залхаж, Монголын либерал ардчилсан намын дарга болохоор унаган намаасаа татгалзсан нэгэн. 

 

Харин хуульч О.Батхүү ХҮН-аас юм олж долоогоогүй. Итгэл үнэмшилдээ хөтлөгдөн ХҮН-д нэгдэж буйгаа илэрхийлж байсан тэрбээр хоёр жилийн дараа ХҮН-аас татгалзан гарч, одоо Н.Номтойбаярыг түшлээ.

 

Нам, намаас хөөгдсөн, татгалзсан, гарсан “үхрийн бөөр”-үүд ямартай ч сонгуулийн өмнө нэгдэж, гар барилаа. Тэдний нэгдэл хэр  удаан үргэлжлэхийг гагцхүү эрх ашиг л мэднэ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-16
Бодит байдал:
Үхрийн бөөрийг муу бөөр гэж ямар тийрэн чамд шивнэв?Үүргээ ном ёсоор гүйцэтгэвэл болох биш үү! Яадаг болчимгүй ,арьсны үзэлтэн вэ
2024-05-16
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-15